Эмчлэх эрхгүй япон эмч мэс засал хийсэн эсэхийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг “Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байна.

Тодруулбал, тус  эмнэлэгт Япон улсын иргэн Масаки Козуми нь гадаадын эмч мэргэжилтэн эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж, худалдаж, хэрэглэсэн байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.212.143) 2018 оны 01 сарын 24

Dawarsan heden saloniig sain shalgah heregtei, tatwar aas zailj nutiun barimt ugdgui gazruud bn, solongos s yamar ch meregjliin bus hun irj goo saihnii eldew uilchilgee uzuuldeg gazrud bn, weekend r ireel buzdag zawaan yumuud gadniihantai niilj mgl chuudaa shilsan shunaltai awgainuud

0  |  0
Top