“Глоб” Ж.Мэндбаяр “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилгыг авах уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Нэгэнтээ залилан мэхэлж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдан 10 жил хорих ялаар шийтгүүлж байсан “Глоб кредит” ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаяр суллагдсан даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ хохирол амсаад байгаа 1000 гаруй иргэний хохирлыг барагдуулна гэсэн билээ. Харин ингэхийн тулд Төр ч иргэд ч надтай хамтрах ёстой гэж байлаа. Хохирол барагдуулах үндэслэл нь түүний эзэмшилд байсан барилга объектуудыг Төр хямдаар үнэлэн хуйвалдааны зарчмаар борлуулсан. Тиймээс энэ бүх объектуудыг дуудлага худалдаанд оруулсан процессыг хуулийн дагуу шалгуулж үнэн мөнийг тогтооно. Үүний дараа барилга объектуудыг зах зээлийн үнээр борлуулан иргэдийн хохирлыг барагдуулна гэсэн зарчим баримталж байгаагаа дуулгаж байсан билээ.

Үүнд “Мөнгөн гүүр” эмнэлэгийн байр, БГД-ийн 16 дугаар хороо Орхоны 1-22 тоотод байх 4 давхар барилгыг 1 давхар барилга гэх мэт олон үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх гомдол гаргаад удаж байгаа билээ. Тухайлбал, 2006 онд “Глоб Кредит” ХЗХ-ны байр байсан өдгөөгийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн байр нь дөрвөн сая 420 сая төгрөгийн өртөг бүхий байтал 1 тэрбум 570 сая төгрөгөөр арилжсан гэх үндэслэлүүд гаргаж тавьсан байна.

Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар "Мөнгөн гүүр" эмнэлгийн барилгын дуудлага худалдааны асуудал нь Ж.Мэндбаярын талд шийдвэрлэгдэх магадлалтай байгаа аж.

 А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.43) 2018 оны 01 сарын 25

ХЗХ-ы мөнгийг Нямдорж сайдтай хуйвалдаж идсэн гээд нэг хүүхэн яриад байсан үнэн бололтой. Тэр нутгийн ахын хүчийг одоо л ашиглах бололтой. Дарга сайднартай хүн ч санаснаа хийх юм даа

0  |  0
dori(139.5.216.253) 2018 оны 01 сарын 24

avaasai bilee uneheer helmegduulsen dee

0  |  0
bold(66.181.183.99) 2018 оны 01 сарын 24

muu luivarchaan munguu avya.shorondoo uhaan suusan biz dee

0  |  0
Top