Жил бүр хоёр тэрбумыг залгисан “Аморе интернэйшнл”-ээс хариуцлага нэхье

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Төр аливаа үйл ажиллагаанд төсөв зардал гаргахдаа маш харам ханддаг. Төрийн байгууллагатай хамтарч ажилласан аж ахуйн нэгж болгон энэ зовлонг мэднэ дээ. Томоохон төслүүдэд бол бүр ч харамч. “Ашигт ажиллагааны түвшин хаана байна” гээд нэхээд суучихна. Туул голд далан барьж, нийслэлчүүдэд ундны цэвэр ус нөөцлөх тун боломжийн нэг төсөл чухамхүү энэ “Төрөөс гарч байгаа хөрөнгө хожим нь ашиг өгөх ажилд л зарцуулагдах ёстой” гэсэн зарчмаас болж хангалттай хөрөнгө хуваарилуулж чадахгүй явж байгааг мэдэх юм. Товчхондоо төр бол хөрөнгө гаргадаг, гэхдээ нуруун дээрээ байгаа ачааг хөнгөрүүлэх ажилд л зарцуулна, ачаа нэмэх ажилд үгүй гэсэн энэ зарчим нь тун зөв зүйтэй зарчим юм.

Гэтэл энэ зарчим нэг удаа алдагджээ. Алдагдлын үнэ цэн нь эхний ээлжинд долоон тэрбум, дараа нь жил бүр хоёр тэрбумаар нэмэгдэнэ. Ганц алдааны төлөө ийм их мөнгө алдаж байна гээд төсөөл дөө. Төрийн гаргасан энэ алдаа нь “Аморе интернэйшнл” компани төсвийн хөрөнгөөр барьж алдаг оног ашиглалтад оруулсан шахмал түлшний үйлдвэр. Уг нь энэ үйлдвэрийг байгуулах тендер анх зарлагдахад “алдаа” биш “оноо” болохуйц материалууд нэг бус ирсэн гэдэг. Гэвч хамгийн муу хувилбарыг ирүүлсэн “Аморе интернэйшнл”-ийг тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт цээжээрээ хамгаалсаар байгаад тендерт ялуулсан гэдэг юм. Улсын төсвөөс долоон тэрбум төгрөг авч барьсан энэ үйлдвэр сайн чанарын шахмал түлш үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэн агаарын бохирдлыг бууруулах үйлсэд том тус хүргэх ёстой байсан юм. Гэтэл огт өөр замаар явсан билээ.

Эхлээд үйлдвэр барих зардал нэмэгдсэн гэсэн шалтгаанаар төсвөөс бага сага мөнгө нэмж авсаар ашгүй нэг юм барьж дуусгасан ч дараа нь нэг тонн бүтээгдэхүүнээ 100 гаруй мянган төгрөгөөр худалдаж байж л зардлаа нөхнө хэмээн даварсан. Захирал нь жишим ч үгүй “Жилд хоёр тэрбум төгрөгийн татаас өгвөл нэг тонн шахмал түлшний үнийг 80 мянган төгрөг болгох боломжтой” гэж хэлээд зогсож байсан. Энэ завхарсан газрын бүтээгдэхүүнийг иргэд удаан хүлээсэн. Түүнчлэн тонн шахмал түлшийг 100 гаруй мянган төгрөгөөр авах хүн байхгүй гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй биз. “Аморе интернэйшнл” компанийн байгуулсан шахмал түлшний үйлдвэр улсын төсвөөс жил бүр хоёр тэрбум төгрөг залгидаг, ямар ч хэрэггүй  “хоолны сав” болж хувирна гэсэн үг. Эцэст нь, нийслэлчүүд шахмал түлшгүй, тэрбумаар тооцогдох хөрөнгөгүй хоцорно. Байдал ийм л байна. Нийслэлчүүд цаасан дээр л утаагүй өвөлждөг байдал энэ жил дахиад давтагдаж буйд энэ компани ч өөрийн тодорхой хувь нэмрээ оруулсан билээ. Хэрвээ утаанд зарцуулсан олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдсан хийгээд түүний мөрөөр хариуцлага тооцох хэрэгтэй бол эхний нэрлэх компани "Аморе интернэйшнл" байх учиртай.

 

Б.Хурцболд    


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.240) 2018 оны 01 сарын 26

Нөгөө шударга сайд маань яагаад таг байна вэ. Ард олныхоо төлөө эцсийн цамцаа зориулах хэрэггүй. Энд маш олон цамцны мөнгө байгаа

0  |  0
Зочин(66.181.180.153) 2018 оны 01 сарын 26

Болдбаатар гэдэг хулгайч мөнч их идсэндээ,мөнгийг авч идсэн хүмүүс нь бэлээхэн байхад тэднээс авах нь шударга ёсонд нийцнэ

0  |  0
Зочин(66.181.180.43) 2018 оны 01 сарын 25

Сангийн сайд Хүрэлбаатарын ангийн андын компани. Үүнд Хүрлээ сайд их гар дүрж мөнгийг саадгүй өгч байсан гэдэг. Одоо мөн энэ аргаар бүр ихийг мэдэгдэлгүй идэх аргаа бодож олсон байгаа даа.

0  |  0
Зочин(202.21.106.113) 2018 оны 01 сарын 25

Сү.Батболдын үед 17 тэрбумыг авсан даа сайхан луйвар МАН гарсан одоо Алтанхуяг ардуудад нүүрс шахаад компанийг нь дампууруулсан одоо төрөөс мөнгө өг утаагүй түлшээ үйлдвэрлэнэ гээд явж байгаа МАНгарууд мангартуулах юм аа энэ Ард түмнийг

0  |  0
Бурууд нүд хурц(103.212.119.121) 2018 оны 01 сарын 25

ТЭЦ2-ыг түшиглүүлэн байгуулсан гээд байгаа наад үйлдвэр чинь 7 тэрбум биш 17 тэрбум төгрөгийг улсаас авсан. Нүүрсийг цахилгаан станцийн зуухыг бага зэрэг өөрчлөн утаагүй болгож боловсруулна гэсэн технологи нь үйлдвэрлэл дээр өмнө нь туршигдаагүй, цаасан дээрх технологи байсан. 2-р станцийн зуухан дээр туршилт хийгээд тэр нүүрсээ утаагүй болгож чадаагүй тул бараг анхнаасаа залилан байсан гээд хэлчихэд болно. Тухайн үеийн сайд, яамны газрын дарга, тэр технологийг нь манайд нэвтрүүлэх бололцоотой гээд дүгнэлт гаргаж өгсөн мэргэжилтэн нь одоо амьд сэрүүн, таргалан цатгалан явж л байгаа.

0  |  0
Иргэн(172.56.12.217) 2018 оны 01 сарын 24

Ийм даварсан луйвардаас мөнгөө аваач. Монголын бодит төрх. Мөнгө луйвардсан сонгодог арга. Эцэст нь татвар төлсөн ард иргэд хохирдог. Тэр зоригтыг хамт шалга

0  |  0
Зочин(66.181.176.184) 2018 оны 01 сарын 24

Тэр Болд баатарт хариуцлага тооцох. Тэрний таргалж бүдүүрсэн ард түмний зовж өдөр хоног өнгөрөөж буйг дэнслэх төр байгаа л байх гэж бодох юм...

0  |  0
Зочингнэжч(202.179.24.153) 2018 оны 01 сарын 24

захирал нь болдбаатар гэж нөхөр тэц3 д цехийн дарга хийж байгаад одоо томороод яам руу очсон доо

0  |  0
Зизи(122.201.31.205) 2018 оны 01 сарын 24

Но

0  |  0
Зизи(122.201.31.205) 2018 оны 01 сарын 24

ТАГ яагаад шалгаагүй бна. Энд л эр бна шүү дээ

0  |  0
Top