“Биокомбинат”-ын захирал Б.Баттогтохыг эсэргүүцэж ажил хаяна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

“Биокомбинат” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Баттогтохтой хамтарч ажиллахгүй гэж тус үйлдвэрийн ажилтнууд мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлээд байна.  Унгарын Засгийн газрын буцалтгүй тусламжаар  1973 онд ашиглалтад оруулсан Биокомбинатад техникийн шинэчлэл хийгдээгүй. Унгарын Засгийн газраас 25 сая ам.долларын хүүгүй зээл олгохоор болсон. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзах үеэр  төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр орны Ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнууд видео хурлыг тогтмол зохион байгуулж  техникийн ажлыг тохирон, харилцан мэдээлэл солилцож тодорхой үр дүнд хүрсэн талаар ярилцсан. Биокомбинатын өргөтгөлийн ажлыг хоёр талын тохирсон цаг хугацааны графикийн дагуу хэрэгжүүлж энэ оны 02 дугаар сард Төслийн ажлын даалгавар, баримт бичгийг эцсийн байдлаар тохиролцож Унгар Улсад тендер зарлах процессийг эхлүүлэх, 6 дугаар сар гэхэд зээлийн гэрээг байгуулж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл тус үйлдвэрийн ажилтнууд Биокомбинатад хэрэгжих төслийг үр дүнгүйдүүлнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн ажил хаяна гэсэн бөгөөд Б.Баттогтох 2011-2013 онд тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа Биокомбинатын ажлыг унагасан гэнэ. Ажил хаялтад 200 гаруй ажилтан нэгдэхээ мэдэгджээ. Б.Баттогтох нь хувийн "Цагаан залаат агвет" компанитай юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bna(139.5.216.206) 2018 оны 01 сарын 24

huviin omchoo namiin jurmaar deeremdeed bna

0  |  0
Зочин(217.172.229.74) 2018 оны 01 сарын 24

Baruuny zeeliig ideh araga bdgui buh juman toocootoi b dag jum as maluudaa

0  |  0
X(162.105.113.6) 2018 оны 01 сарын 24

Энэ 25 сая долларын асуудал олон ч жил, олон ч будлианыг тарьж дарга нарын шуналын хорхойг гозгонуулж байна даа. Насанжаргал сайдын үеэс л ... бас ХААИС-ийн захиралын нэр холбогдож байга биз дээ...

0  |  0
Зочин(124.158.110.101) 2018 оны 01 сарын 24

Баттогтох даргаа танд ажлын амжилт хүсье. Та хүчирхэг эмэгтэй шүү таныг байнга дэмжинээ

0  |  0
Top