Төрийн өмчит компаниудын 10 их наяд хүрсэн өр 30 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар болсон. Ингэснээр төрийн өмчит компаниудаас яамны дэд сайд, бусад албан тушаалтан агентлагийн дарга нар унаа гаргуулж унахгүй байхаас эхлээд хууль бус олон алдаа засагдах бололтой. Гадаад томилолтын зардал даалгадаг байдал ч арилна. Уулзалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит 40 гаруй байгууллагын удирдлага ирсэн юм. Төрийн өмчит компаниуд харъяа яамныхаа албан хаагчдын гадаад томилолтын зардал, найр, наадмын шагнал урамшууллын мөнгө гаргадгийг таслан зохицуулах зорилготой Засгийн газрын тогтоол гарсан. Төрийн өмчит компаниудын өр, алдагдал 14 их наяд төгрөг хүрсэн. 2017 онд энэ өрийн хэмжээ 30 орчим хувиар буурсан байна. 2016 онд Төрийн өмчит 80 гаруй компаниудын 30 орчим нь ашигтай ажиллаж байсан бол 2017 онд 60 дөхжээ. 2018 онд төрийн өмчит компаниудын алдагдлыг 50-60 хувиар бууруулахаар төлөвлөжээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top