УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр танхимынхаа гишүүдийг танилцуулж, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурдсанаар  2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж буйгаа онцоллоо. Эмэгтэй гишүүдийн хувьд ч боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн түвшинд шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд ирж багш нарын санаа бодлыг сонссон байна. Ийнхүү УИХ-ын “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн гишүүдийн тал хувь нь “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон нь багш нарын тулгамдсан асуудал, боловсролын салбарт төрөөс анхаарч байна гэж зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1 дүгээр сарын 18-аас 2-р сарын 3-ныг хүртэл нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лл(103.229.120.169) 2018 оны 01 сарын 24

Мөнхцэцэг боов л бодож суугаа мангар даа. Шаалцах талаар

0  |  0
зочин(150.129.140.46) 2018 оны 01 сарын 24

Шоу үзүүлж сүрийг үзүүлдэг арга барил одоо хэрэггүй. Шууд бүтээлч ажил хийгээд яв. Ажил хэрэг дээр болохоор ахидаггүй яриад уриалаад байдаг үе өнгөрсөн.

0  |  0
Top