АНХААР: Кибер гэмт хэрэгтнүүдээс болгоомжил

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас бусдын фейсбүүк хаягт нэвтэрч гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг илрүүлэн, 10 гаруй иргэнийг шалгаж байна. Одоогоор 40 орчим хохирогч бүртгүүлсэн байна. Иргэд өөрсдийн фейсбүүкийн нууц үгээ хэт энгийн байдлаар хийх, сонжооны асуултуудад итгэж нууц үгээ алдах зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болж байна. Тиймээс энгийн амархан нууц үг хийхгүй байх, мөн ойр дотны хүн мөнгө гуйх захиа ирсэн бол лавлаж шалгаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top