Ашигт малтмал,газрын тосны газрын даргын сонгон шалгаруулалт зарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Төрийн албаны зөвлөлөөс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан тушаалын сонгон шалгарлуулалтыг зарлажээ. Шаардлагад  магистр түүнээс дээш боловсролтой, геологич, эрхзүйч мэргэжилтэй байх. Төрийн захиргааны байгууллагад удирдах ажил, албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх шалгуур тавигдсан байна. Бүртгэлийг 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хийж, хоёрдугаар сарын 5-ны өдөр төрийн албан хаагчийн шалгалт авах ажээ. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын зургаанд болсон ээлжит хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилж байсан юм.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top