Шакира их хэмжээний торгууль төлнө

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Хоёр хүүхдийн ээж Шакираг татвараа төлөөгүй гэж буруутгаж байна. Дуучин бүсгүй 2011-2014 онд Испанид амьдрахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгагджээ. Испанийн Татварын албанаас “Шакира хөлбөмбөгчин Жерар Пикетэй хамт Испанид амьдрахдаа олсон бүх орлогоосоо татвар төлөөгүй. Испани улсын хуулиар Шакира манай улсад болон гадаадад олсон орлогоосоо ч татвар төлөх ёстой” гэж мэдээлсэн байна.

Испанийн хуулиар дээрх төрлийн залилангийн хэрэгт их хэмжээний торгууль ногдуулж, хоёр хүртэлх жилээр хорьдог аж. Тус улсын татварын алба хэргийг шалгуулахаар Прокурорын газарт хандсан байна.

Энэ төрлийн татварын асуудалд өмнө нь Лионель Месси, Криштиану Роналду, Монсеррат Кабалье зэрэг алдартан холбогдож байсан билээ. Тэднийг удаан хугацааны турш татвараа төлөөгүй гэж буруутгаж байсан юм.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.212.139) 2018 оны 02 сарын 18

MESSI, RONALDA arai ch dee. Bayn yum bj tatwaraa ogohod yadag yum.

0  |  0
(203.169.50.99) 2018 оны 01 сарын 28

Аятайхан дамшиг

0  |  0
Өгөхгүй(202.21.106.134) 2018 оны 01 сарын 28

Битгий өг

0  |  0
Top