Залуу сайхан төрхөө удаан хадгалах гоо сайхны нууцууд

Алдартай жүжигчин, загвар өмсөгчдийн гадаад төрхөнд атаархаж байсан удаатай юу? Тэд нас, асуудал эсвэл ядаргаанаас үл хамааран байнга залуугаараа бас гоо сайхан харагдана. Мэдээж тэдний ихэнх нь хувийн гоо сайханч, хоол судлаач, фитнесийн дасгалжуулагчтай байдаг. Өнөөдөр та бүхэндээ хэдэн сая долларын арчилгаа хийсэн мэт харагдах энгийн зөвлөгөөнүүдийг өгөхөөр бэлдлээ. Таны арьсыг залуугаар нь удаан хадгалах нууцыг дэлгэе.

1.Байнга нарнаас хамгаалах тос түрхэнэ.

Нарнаас хамгаалах тосгүйгээр та залуу төрхөө удаан хадгалж чадахгүй. Гоо сайхны мэргэжилтнүүд нэгэн дуу хоолойгоор SPF 30-50 тос түрхэхгүйгээр залуу төрхөө удаан хадгалж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

2.Арьсны үрэвссэн хэсгийг бүү хуурайшуулж бай.

Ихэнх тос, спирт болон бензоилпероксид агуулсан байх бөгөөд арьсыг хуурайшуулж үрэвслийг хүндрүүлдэг. Үрэвсэл дарах зорилгоор та шавран маск, салицийн пилинг хэрэглэж болно.

3.Хүзүүгээ арчлахаа мартаж болохгүй.

 Хүзүүний арьс нимгэн бөгөөд эмзэг, тиймээс болгоомжтой хандана. Нүүрний арьсаа арчилж байгаатай л адил арчлах ёстой.

4.Нүүрний арьсны гоо сайхныг хадгалахын тулд мөс хэрэглэнэ.

Цусны эргэлтийг сайжруулахын тулд мөсөөр арч, нүүрний өнгө ч сэргэнэ.

5.Гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв хадгалж сураарай.

 Тос, лосьон зэргийг угаалгын өрөөнд тавихгүй, яагаад гэвэл хэт чийгтэй халуун өрөө нь хадгалалтын хугацаа дуусахаас өмнө тосыг муудахад хүргэнэ. Хөргөгчинд хий.

6.Гараараа нүүрэндээ бүү хүр.

Гар тань бохир байхад нүүрэндээ огт хүрч болохгүй. Алчуураа 5 хоног тутамд соль, мөн гар утасныхаа дэлгэцийг байнга цэвэрлэж заншаарай.

7.Батгыг скрабаар үрж эмчлэхгүй.

 Үрэвслээ эмчлэхийг хүсэж байгаа бол аспирин, усны зуурмагийг ашигла.

8.Нүдний доод зовхины хөх толбыг иллэг хийж арилгана.

Иллэг нь цусан хангамжийг сайжруулж арьсыг толигор болгоно, мөн нүдний доорх хөх толбо багасахад нөлөөлнө.

9.Гарынхаа арьсыг ч бас мартаж болохгүй.

 Гар таны насыг илтгэх юм шүү, тиймээс арьсыг нь байнга чийгшүүлэх, бээлий өмсөх, нарнаас хамгаалах тос түрхэж байгаарай.

10.Нүүрээ сайтар цэвэрлээрэй.

Байнга угааж байгаа ч гэсэн батга гараад байна уу? Тиймээс гель эсвэл тоникоор угаахыг зөвлөж байна.

11.Хөхний даруулгатай унтахгүй байхыг зөвлөж байна.

Хөхний даруулга нь цусны эргэлтийг боож арьсыг цочроох, хөхөрч харлахад хүргэдэг.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page