Их Британи Өмнөд Солонгосоос иргэдээ нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын байдал хурцадсан тохиолдолд Их Британичууд Өмнөд Солонгосоос иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулаад эхэлжээ.  Их Британийн найман мянган иргэн Өмнөд Солонгост байнгын оршин суудаг бөгөөд 100 мянган иргэн нь жилдээ ирж очдог аж.

Сүүлийн үед Их Британи гадаад бодлогодоо түлхүү анхаарал хандуулаад байгаа билээ. Их Британийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Николас Картер хатан хааныхаа батлан хамгаалах асуудал судлах институтэд 40 минут үг хэлэхдээ нэгэн ноцтой зүйлийг дурдсан байна. Тэрбээр "Оростой хийх дайнд бэлэн байх хэрэгтэй" хэмээжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top