Төрийн тансаглал түмнээ доромжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

"ЭНЭ ХЭНИЙ МАШИН БЭ???" гэх пост сошиал орчинд хөврөх. Улсын дугаарыг нь харвал төрийн өндөр албан тушаалтнуудынх гэдэг нь илт. Дээрээс нь яам, агентлагуудын үүдэнд сойлттой байгаа нь хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтных болохыг нь батлаад өгөх. Тоноглосон донжийг нь харваас төсвийн мөнгөөр тансаглаж ядсан гэлтэй. Тэгэхэд өнөөдөр энгийн ард иргэдийн приус машины шар  гэрэл асчихаад колонкуудаас балга бензин царайчилж явах. Ард иргэдийн аж байдал, төрийн өндөр албан тушаалтнуудын амьдралын ялгаа ийм л байна.

Мөнхчулууны Зоригт-н зураг.
Яам, агентлагийн үүдэнд хөдөө явж чадахааргүй ямбатай тоноглогдсон энэ тансаг  "Lexus-570"-ын үнэ 300 сая гэнэ. Та, бидний татварын мөнгөөр ийм өндөр үнэтэй унаа хөлөглөөд хэгжүүрхэн яваа эрх мэдэлтнүүд Монголын төрөөр дүүрсэн гээд бод доо. Тэгсэн ч тэд ард иргэдийн өмнө арчаагаа алдсан царай гаргаад

"Төсөв хүнд байгаа учир татвар, тэтгэврийн нас нэмнэ" гээд уйлан дуугарна. Энэ бүхний эцэст энгийн иргэд халаасаа сэгсрүүлнэ. Харин сэгсрүүлсэн энэ мөнгө тансаг зэрэглэлийн тоноглолтой 570 машин болоод "зогсож" байна. Төр засаг маань ийм байхад ард иргэд ШУДАРГА ЁС яриад яах юм. Яг л "Хаданд хашгирсан цуурай" л болно биз дээ...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.179.162) 2018 оны 01 сарын 26

Neg muu 2 ambaar barchihsan odoo neg muu mashinii seg gej hursah bgui hyatadiin tag uul ch er shudraga tsarailj bgaad hutgana da hoorhii

0  |  0
Асуудалд бодитой хан(66.181.165.38) 2018 оны 01 сарын 26

хүнийг нэг унаж байгаа машинаар нь харлуулна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй наад машин чинь засгийн газрын автобаазын хөрөнгө Нямдорж сайд л унаж байгаа биз. нямдорж биш юм аа гэхэд өөр хэн нэг нь унаж л таараа. Лав л Нямдоржийн өөрийнхөн хөрөнгө биш. Ингэж улс төр хийхээ боль . АН ынхны л улс төр шүү дээ. Нямдорж маргааш Соната унаад энэ машинийг өөр хүн унаад л явна хэн д ямар машин угуулах нь Загийн газрын баазын л ажил шүү дээ

0  |  0
иргэн(202.21.112.4) 2018 оны 01 сарын 26

Нямдорж сайдыг хүмүүс яагаад шудрага гэж боддог юм бол доо.

0  |  0
иргэн(202.179.26.9) 2018 оны 01 сарын 26

01 01 энэ дугаар хаанаас гараад ирэв ээ.Хууль бус давхардсан дугаарыг хориглоно гээд хуцаад байсан хууль хүчнийхэн өөрсдөө хуулиа зөрчиж болдог юм байна бүр шудрага гэж өөрийгөө өргөмжилдөг хууль сайд гуай урд нь унаж байсан машинаа л унаач шинэ л машин шүү дээ.Та наад машинаасаа дариу татгалзах хэрэгтэй хэлж ярьдаг шигээл байл даа

0  |  0
Зочин(150.129.141.175) 2018 оны 01 сарын 26

Хэлдэг яарьдаг н яааж зордогиин жишээ Уснии тэрэг гэгуй н яамай

0  |  0
СОНГОГЧ(202.179.26.9) 2018 оны 01 сарын 26

АРД ТҮМНЭЭС ТАТВАР НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВСАН БАРАГ ҮНЭГҮЙ МАШИН.ХЭДЭН ПРИУС БОЛОХ БОЛ АЙМААР ОЛОН

0  |  0
иргэн(202.179.26.9) 2018 оны 01 сарын 26

Социализмын үеийн сайд дарга нар хөдөө явахдаа уаз469 машинаа захиалж ундаг байсан хот дотор жижиг тэрэг унаад болоод л байсан.Одооных шиг ийм их бөглөө таглаагүй чөлөөтэй сайхан үед мөн даруухан ухаалаг байжээ. Энэ үнтэй тэрэг өдөржин гадаа асаалттай зогсход хэдий хэр бензин урсдагыг жип хөлөглөгч жолооч нар андахгүй биз.Үнээ дагаад зардал асар өндөр гардаг юмаа.

0  |  0
зочин(183.177.98.238) 2018 оны 01 сарын 26

Үнэн үү? Үнэн бол шууд зарж борлуулаад Нямдорж сайдад төвд унадаг Япон жижиг тэрэг авч өг. Нэг үхрийн эвэр доргивол бүгд доргино. МАН-ын эр хүндэд халтай шүү?

0  |  0
Нарангэрэл(202.131.247.90) 2018 оны 01 сарын 26

Нөгөө шудрага юм яриад байдаг хүн болох Нямдорж гуай 300 саяын машин унаж байна.Ядуу ард түмэн минь. ааяяаааяяя.Энэ нэг юм хэлээд байгаа юм биш үү ! Ядуу ард түмэн эээ.Нөгөө хүүхэдийн мөнгө яалаа. Ай арчаагүй ард түмэн доромжлуулж ханахгүй юм даа

0  |  0
zochin(103.229.120.115) 2018 оны 01 сарын 25

Shudarga said Nyamdorjiin unadag mashin shuu dee.

0  |  0
zochin(202.9.41.240) 2018 оны 01 сарын 25

gerte tv gui, tureesiin bairand amidardag bj iim mashin unaj bas yaanaa, arai ch dem, shudarga es yaridag hun mun uu

0  |  0
Зочин(122.201.21.123) 2018 оны 01 сарын 25

Зөнөг өвгөнийг эмчид үзүүлээч

0  |  0
zochin(150.129.143.210) 2018 оны 01 сарын 25

ALI ertnii l teriin nertei ylangya yamdiin nehkduud buur ikh unadag shuu dee. Odoo ene Zasgiin yed ch men adil

0  |  0
Зочин (66.181.189.109) 2018 оны 01 сарын 25

2020 оны сонгуульд ийм тэнэг улс төрчидийг сонгохгүй байхыг ард иргэд маань ойлгоосой.27 жил ард түмний татварын мөнгөөр тансагласан олигархуудын шунал дуусдаггүй бололтой.Сонгуулиар их хурлын гишүүн болох гээд үхэлдэж ядарсан ард иргэдээ мөнгөөр хахуулдаж гарч ирдэг нь ийм тансаглалыг л хүсч гарч ирдэг бололтой

0  |  0
halag gej(103.57.92.22) 2018 оны 01 сарын 25

orkuud bvren ezeljee ene ulsiig

0  |  0
ah nar ni(122.201.24.71) 2018 оны 01 сарын 25

bi odoo 53 nastai ajilgyi 10 jil bolj b na..hubiaria niigmiin daatgal toldog..olon gazriin yyd tatlaa. iyanz byriin ajil hiij yablaa..40 nasnaas hoish ajillyylah baigyyllaga baidaggyi yum b naa.. odoo tor zasgiin maani tansaglal arai l bolchihson ymyy daa..tor zasagt b gaa tysnmalyyd mini. amidraliig ta nar dergedees ni neg haraach ee...bi niigmiin daatgal 28.8 jil telsen...bidnii nasnii hymyysiig ajild abahgyi...dahiad 12 jil yaj amidar geed b gaa ym be..yr hyyhdee tejeemeer b na.tetgeberiin nasiig nemehgyigeer,tatbart eerchlelt hiihgyigeer tansaglalaa zogsoogood asyydliig shiidej bolnoc

0  |  0
Ме(66.181.160.92) 2018 оны 01 сарын 25

онгоц унаад ч шунал нь татарч, хүсэл нь ханах улс биш штэ, энэ хэдэн гахай

0  |  0
сб(119.40.98.162) 2018 оны 01 сарын 25

Хэдэн халтар төгрөгөөр сонгуульд саналаа өгдөг иргэдтэй улсын улс төрчид имй байхаас өөр яахавс

0  |  0
Top