Шатахуун түгээх газрууд хэвийн ажиллаж эхэлсэн үү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Шатахуун түлшинд Онцгой албан татвар тогтоосноос үүдэн шатахуун түлшний үнэ нэмэгдэн, зохиомол хомсдол бий болсон нь нийгэмд бухимдал үүсгэсэн билээ. Нөгөө талаас шатахуун импортлогчид Төрд шантааж үзүүлэх замаар татаас нэхэж, нөгөө бол татварыг цуцлахыг шаардаад чамгүй хугацаа өнгөрөөсөн.  Харин өчигдөр Засгийн газрын хуралдаанаар АИ 92, АИ 80 шатахуунд ногдуулсан татварыг цуцлах шийдвэр гаргасан нь нийгэмд үүсээд байсан бухимдалд цэг хатгах нэгэн шийдвэр байв. Гэхдээ Засгийн газраас татвараа цуцалсан ч нийт Шатахуун түгээх газруудад үйл ажиллагаа жигдэрээгүй байна гэх иргэд ч бий. Тиймээс бид зарим Шатахуун түгээх газруудаар очиж шатахууны үнэ болон хомсдлын талаар тодруулсан юм.

Ингээд 11 дүгээр хороололд байрлах “Сити газ” шатахуун түгээх станцаар оров. Тус газар АИ-92-ыг 1620 төгрөгөөр өгч байсан ч, ачаалал ихтэй, бухимдсан жолооч нар цөөнгүй харагдлаа. Харин Сансарын  тойрог дахь “Шунхлай” шатахуун түгээх газарт очиход “АИ-92 шатахуун өгөхгүй байгаа шүү. АИ-95 шатахуун бол өгч байна” хэмээн түгээгч залуу жолооч нарт  дуулгаж байлаа. Эднийх АИ-95 шатахууныг 2050 төгрөгөөр, АИ-92 шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байв.

Харин замын хойно байрлах “Петровис” шатахуун түгээх станц АИ-92 шатахууныг зөвхөн цагдаагийн албан хаагчид болон эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний хүмүүст өгч байгаа талаар ярьсан. Энд АИ-98 шатахуун 2090 төгрөг, АИ-95 шатахуун 2050 төгрөг, АИ-92 шатахуун1630 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм. Тус газраас хөдлөөд Баянбүрдийн тойрогт байрлах “Тэс петролиум” шатахуун түгээх станцад ирлээ. Энэ газарт шатахууны хомсдол үгүй,  АИ 92 шатахууныг 1650 төгрөгөөр худалдаалж байна хэмээв. Харин үүнээс холгүй орших “М-Ойл” шатахууныхаа үнийг нэмсэн байв. Тухайлбал, АИ-95 шатахууныг 2030 төгрөгөөр, АИ-92 шатахууныг 1630 төгрөгөөр худалдаалж байлаа.

Ийнхүү Засгийн газрын шийдвэр гарч байх үед нийт шатахуун түгээх газруудад үнийн зөрүү, нэмэгдэл, хомсдол хэвээр үргэлжилж байсан юм.


 Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.136) 2018 оны 01 сарын 26

Монголчууд бид намчирхаж хэрүүл хийж суухаар харина энэ сэвээр бол хамгийн их ярих оролцох сэдэв шүү

0  |  0
монгол(202.179.26.9) 2018 оны 01 сарын 26

Юун төрийн хууль даанч тоожоогоо шинж алга.Энэ чинь төрийн эсрэг гэмт хэрэг биз дээ санаатай эдийн засгийг бужигнуулсан бараг улс орны эсрэг өдөөн хатгалга хийсэн хууль бус мөнгө угаасан гээд зөндөө үйлдэл гаргалаа энэ хариуцлагыг хэн нэгэн заавал хүлээх ёстой.Монгол төр хуультай юм бол одоо харуулах ёстой.Социализмын үед ингэсэн бол ёстой цаазаар авхуулах байсан юм.

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2018 оны 01 сарын 25

Шатахуун импортлогчдын эсрэг босцгооё. Төр тусгай зөвшөөрлииг нь цуцал. Тэмцэх цаг нь болсон юм байна . Иргэдиин бухимдлаар наадаж тохуу хииж байгаа офшортонгуудтай тэмцлииг өрнүүлэх ёстой

0  |  0
Зочин(103.194.176.98) 2018 оны 01 сарын 25

Шатахуун импортлогчид Монголын Төрийг цэвэр далаар нь тавилаа. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэл бүхий ЭЗЭДҮҮД Тэрбумтнуудыг өөгшүүлсээр л

0  |  0
зочин(103.194.176.98) 2018 оны 01 сарын 25

Шатахуун импортлогчидийн эзэдүүд бүгд ОФФШОРТОЙ байгаа

0  |  0
Зочин (66.181.189.109) 2018 оны 01 сарын 25

Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдсан болохоор 2 төрлийн шатахууны онцгой албан татварыг цуцалсан ч өнөөдөр бензиний үнэ бүгд адилхан байгааг хараарай.Анхнаасаа үгсэн хуйвалдсан болохоор дуусгалаа хуйвалдсан хэвээрээ л байх болов уу

0  |  0
Top