Марго Робби: Шалтгаантай болоод л хүмүүс намайг үзэн яддаг байх

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Жүжигчин Марго Робби дур булаам төрх, шаргал үсээрээ олны анхаарлыг татдаг. Тэгвэл 27 настай жүжигчин бүсгүйг хүмүүс аль хэдийн үзэн ядаж эхэлсэн билээ. Түүнийг цахимаар ихэд муулдаг. Тэгвэл Марго “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс яагаад надад дургүй байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байгаа болоод л үзэн ядаж байгаа байх” гэж гомдонгуй хэлжээ.

Австралийн жүжигчин бүсгүй жилийн өмнө найруулагч Том Экерлитэй гэрлэсэн билээ. Тэднийг хүүхэдтэй болох гэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн онд гарсан ч Марго жирэмсэн биш нь харагддаг. Тэрбээр энэ талаараа “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байгаа шиг би жирэмсэн биш. Хүний эхнэр болоод жаргалтай сайхан амьдарч байгаа ч хүүхдийн ээж болох арай болоогүй байна” гэжээ.

Марго Робби хамгийн сүүлд “Тарзан” кинонд тоглосон билээ. Кино ихээхэн ашиг олж байгаа юм. Марго үүнд маш их баяртай байгаагаа хэлээд “Үхлийн салаа” дээр гардаг шиг галзуу хүүхний дүр бус кино эхлээд дуусах хүртэл үзэсгэлэнтэй харагддаг “Тарзан”-ы дүрдээ сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ.

https://vesti-ukr.com/img/forall/u/2/92/_79f80808.jpg

http://ru.hellomagazine.com/thumb/640x465_5/images/2018/january/olga/margot24012108-zahod.jpg

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.212.139) 2018 оны 02 сарын 18

Ямар ч дүрд тоглож чаддаг сайн жүжигчин. OSCAR аваасай...

0  |  0
Top