Энэ цагийн тренд технологи дрон буюу нисдэг камер

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 27

Дэлхийн технологийн зах зээлд нисдэг камер буюу дроны #1 компани DJI брэндийг  монголчууд сайн мэддэг  болжээ. Хүрч чадамгүй өндөрт хүрч, очиж чадахгүй газарт нисэн очиж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ажлыг гагцхүү дрон гүйцэтгэдэг. Дроны загалмайлсан эцэг DJI брэндийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо анх удаа оруулж ирээд албан ёсны эрхтэйгээр борлуулахDJI“Showroom”үүд хаалгаа нээгээд удаагүй байна. Дэлхийг байлдан дагуулсан дроны гайхамшигт ертөнцөөр аялахын тулд бид DJI брэндийн албан ёсны төлөөлөгчийн газрын менежер Х.Өнөрмөнхтэй ярилцлаа.


-Дэлхийн №1 дрон үйлдвэрлэгч DJI компанийн талаар товчхон мэдээлэл өгнө үү? Хэзээнээс албан ёсны борлуулагч нь болсон бэ?

-Технологийн салбарын сүүлийн үеийн тренд болох дроны хэрэглээг Монголд нэвтрүүлж залууст технологийн хувьслыг танилцуулах зорилгоор манай “Hobbyzone”ХХК 2012 оноос DJI компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэлсэн. 11 жилийн түүхтэй DJI компани нь маш богино хугацаанд хурдацтай өргөжин тэлж дэлхийн дроны зах зээлийн 80 хувийг эзлэн, салбартаа өрсөлдөгчгүй байх хэмжээнд хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн сонирхогчийн түвшний дроныг худалдаалж байсан бол энэ жилээс эхлэн showroom-ээ нээж бүх төрлийн хэрэглээний дроныг худалдаалахаас гадна сургалт, зөвлөгөө өгч байна.

-Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил бидний амьдралд орж ирсэнээр амьдралын хэв маягт асар их өөрчлөлтийг авчирч байгаа. Ер нь хэрэглээний хувьд дроныг ямар  ямар салбарт ашиглах боломжтой вэ?

-Дроныг анх зөвхөн зураг авах, бичлэг хийх зориулалтаар ашигладаг байсан бол өдгөө дронгүй салбар гэж үгүй болж байна. Тухайлбал, сүүлийн үед цацагдаж байгаа кино, клип, видео сурталчилгаа, фото зэргийн төгс өнгө үзэмжийг гагцхүү дрон буюу нисдэг камер гүйцэтгэдэг. Мөн Улсын Онцгой байдал, Хууль хүчний байгууллага, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга зэрэг маш олон салбарт дроны хэрэглээ өсөн нэмэгдэж, хүний хөдөлмөрийг хэд дахин хөнгөвчилж  байна. Жишээ нь хил хамгаалагчдын хувьд  мориор явж болохооргүй бартаат саадтай газруудад дрон нисгээд20-30 минутад хянах боломжтой.

АНУ-д дулаан хэмжигчтэй дроныг гал сөнөөгчид нисгээд галд бага өртөж байгаа хэсгээр нь орж унтраах тохиолдол бий.Мөн салхин сэнсний эвдрэлийг олохын тулд краны тусламжтайгаар нэг бүрчлэн шалгаж багагүй хүч хөдөлмөрийг шаарддаг, тэгвэл энэ бүхнийг хөнгөвчлөх 36 дахин татдаг камер бүхий дрон худалдаанд гарсан байгаа.

Хүний хүрэхгүй өндрөөс зураг, видео дүрс авах, мартагдашгүй дурсамжит аяллаа дүрс болгон мөнхлөх боломжийг зөвхөн дрон буюу нисдэг камер л олгож байна.


-Тэгэхээр сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх, байгалийн гамшгийн хохирогч, оргон зайлсан гэмт хэрэгтнийг олоход  дроныг ашиглаж болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед цагдаагийн байгууллага ашиглах болсон. Тухайлбал,СХД-ийн Цагдаагийн хэлтэс гэмт хэрэг гарч болзошгүй газруудад дроноор эргүүл хийдэг. Мөн авто замын осол зэрэгт хяналт тавих зорилгоор дроныг ашиглана.  Цагдаагийн дроны хувьд өндөр нарийвчлалтай байдаг. Хүмүүнлэгийн болон гамшгийн тусламжийн үед ашиглах жижиг, хөнгөн дроныг далайн хар шуурга, хар салхи, газар хөдлөлт, үер зэрэг гамшигт нэрвэгдсэн газар нутгийн 3D газрын зургийг авах,  гамшигт өртсөн хүмүүст эм тариа болон бусад тусламжийн зүйлсийг хүргэж өгөх зэрэгт  түгээмэл хэрэглэдэг.

-Хэдхэн жилийн өмнө камертай гар утас байж боломгүй мэт санагдаж байсан бол өдгөө нисдэг камер бий болно гэдэг нь технологийн хөгжлийн гайхамшгийг  энэ хэрээр харуулж байгаа юм биш?

-Тийм шүү. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр текник технологийн салбар маш хурдацтай хөгжиж байгаагийн нэг бодит жишээ бол дрон юм.Хүний хүрэхгүй өндрөөс зураг, видео дүрс авах, мартагдашгүй дурсамжит аяллаа дүрс болгон мөнхлөх боломжийг зөвхөн дрон буюу нисдэг камер л олгож байна. Энэ бол технологийн гайхамшигт дэвшил яахын аргагүй мөн.

-DJI компанийн гаргасан хамгийн сүүлийн үеийн шинэ загварын дроныг танилцуулна уу?

-Хүн бүр хэрэглэхэд тохиромжтой  Phantom4 pro+загвар юм. Бусад загваруудын дронд тухайн хэрэглэгч өөрийн ухаалаг утас таблетаа хэрэглэж дүрсээ хянадаг байсан бол сүүлийн үеийн загвар болох Phantom4 pro+загварт өөр дээрээ шууд дүрсээ хянах боломжтой СrystalSkyдэлгэц суурилуулж өгсөн. Жирийн таблетнаас хоёр дахин илүү тод гэрэлтэй харагдах боломжтой. Өмнөх загваруудын сайжруулсан төгс хувилбар учир илүү хүчирхэг мөн  аюулгүйн систем өндөртэй. Бүх тал руугаа харсан таван ширхэг саад мэдрэгч сенсор нэмэгдсэн учраас юм мөргөж унах магадлал бараг үгүй болсон гэхэд болно.Мөн камерын сенсор, бичлэгийн чанар сайжирч 4k, 60fps видео бичлэг хийх зэрэг олон давуу талыг нэрлэж болно.Товчхондоо Phantom4 pro нь төсөөллөөс давсан технологи юм.

ХАЛААСАНД БАГТАХ ГАЙХАМШИГ MAVIC PRO ДРОН ТАНЫ ГЭР БҮЛИЙН АЯЛЛЫН ГАЙХАЛТАЙ ДУРСАМЖИЙГ МӨНХӨЛНӨ.


-Дроныг хэрэглэхэд бэрхшээл, хүндрэлтэй зүйл бий юу?

-DJI компанийн бүтээгдэхүүний давуу тал нь  хэрэглэхэд хялбар байдагт оршино. “Userfriendly”буюу хэрэглэгчид ойртсон дүрмийг баримталдаг учраас мэргэжлийн бус хүмүүс ч гэсэн ашиглах боломжтой.

-Цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдлүүдийг дрон хэрхэн туулах чадвартай вэ. Манай нөхцөлд хамгийн тохиромжтой дронуудаас жишээ болгон танилцуулбал?

-Байгалийн хүнд хэцүү нөхцөлд нисэхзориулалттай “Matrice 200”загварын ус, шороо, зэвний хамгаалалттайдрон оны эхэнд танилцуулагдсан байгаа.Манай Монголын нөхцөлд бүх л төрлийн дроныг ашиглах боломжтой. Тухайлбал, газар  тариаланд тохиормжтой “Agras MG-1” дрон10кг  шингэн /хор, бордоо/  тээжнисэх боломжтойгоос  гадна 10 мянган мкв талбайд маш богино хугацаанд хор цацах өндөр чадвартай. Энэ нь гар аргаар хор, бордоо цацсанаас 40-60 дахин илүү бүтээмжтэй гэж үздэг. Мөн өөрөө автоматаар нэмэлт шингэн болон батерейгаа цэнэглээд нисэх  боломжтой. Түүнчлэн аялал зугаалгад ашиглах зориулалттай,  авч явахад  авсаархан Osmo+загварын хөдөлгөөн тогтворжуулагчтай камерыг бид худалдаалж байна. Brushless моторбүхий гурван тэнхлэгтэй учраас ямар ч чичиргээ, доргилтгүйгээр дүрсийг авах боломжтой. Мөн DJI компанийн гаргасан хамгийн жижиг дрон болох Mavic Pro загвар нь зуны аяллын хамгийн дотны найз байх болно. Эвхэгдсэн үедээ ердөө iPhone 6 Plus утастай тэнцэхүйц хэмжээтэй Phantom 4 дроноос дутахааргүй үзүүлэлттэй. Шинэ радио удирдлагын систем суурилагдсан бөгөөд долоон километрийн радиуст ниснэ. Мөн Mavic Pro-д таван ширхэг мэдрэгч сенсор хийгдсэн учир  GPS-аас сигнал авах боломжгүй орчинд ч маш тогтвортой нисэх боломжтой.

- Уран бүтээлчид буюу мэргэжлийн хүмүүст зориулсан дроны загвараас сонирхуулбал?

-Мэргэжлийн зураглаачдын номер нэг сонголт болох кино, клип хийхэд зориулагдсан “Inspire2” загварыг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд танилцуулж холлиудын гудамжинд сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн. Энэ үеэр  “Inspire2” загварын дрон ашиглан x5s камераар бүтээсэн богино хэмжээний киног танилцуулсан нь түүний хүчин чадлыг бүрэн  илтгэсэн гэж хэлж болно.  Учир нь “Inspire2”дрон нь хоёр удирдлагатай. Нэг  нь дроноо, нөгөө нь камераа удирдах боломжтойгоороо давуу талтай. 5.2kRAWбичлэг хийдэг, кран шаардлагагүй, илүү аюулгүй болж чадсан. Мөн 27 минутын нислэгийн хугацаа, хоёр тал руугаа харсан саад мэдрэгчтэй, хоёр ширхэг IMU суурилагдсан. Түүнчлэн хүйтэнд нисэх чадвар нь ч нэмэгдсэнбуюу -20 градуст нислэг хийх боломжтой анхны дрон юм.

НИСГЭГЧГҮЙ НИСЭХ АППАРАТ БУЮУ ДРОН НЬ ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ, ХАМГИЙН ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ ЮМ.


- Танайхаас дрон худалдаж аваад бодит үр дүнгээ өгсөн жишээ олон байх.Тэднээс  дурдвал?

-Дээр дурдсанчлан СХД Цагдаагийн хэлтэс байна.Matrice-100 загварын сайжруулсан хувилбар болох Matrice-600 загварыг ашиглан олборлосон нүүрсний хэмжээг хэмжих зорилгоор манайхаас нэгэн хэрэглэгчзахиалан авч байсан юм.Хүн хүч дайчлаад нүүрсийг хэмжихэд сараас илүүтэй хугацаа зарцуулагддаг бол Matrice-600  дроноор нэг цагийндотор хэмжих боломжтой.Энэ мэт хаана ч ямар үед хэрэглэж болох олон төрлийн дрон манайд худалдаалагдаж байна. Дэлхийг өөр өнцгөөс харуулах технологийн ганц хэрэгсэл бол дрон.Шувуу гэдэг амьтан ямар гоё газар амьдардаг болохыг, хүссэн газраа шувуу шиг нисэж очоод бүх зүйлийг харах боломжийг гагцхүү дрон танд үзүүлнэ.Түүнчлэн худалдааны аmozon.com сайт бараа бүтээгдэхүүнээ дроноор хүргэх туршилтыг хийгээд эхэлсэн нь цаашид дронгүй юм гэж үгүй болохыг илтгэж буй. Ирээдүйн тренд технологи  дрон.

-Малчид нисдэг камераар малаа хариулах цаг ойрхон ирэх нь ээ?

-Сонирхолтой асуулт байна. Энэ ч  боломжтой. Өөрөөр хэлбэл нисдэг камерны тусламжтайгаар малаа хаана явж буйг мэдэж боломжтой болж байгаа юм. “Казахстанд нисдэг камераар хонио хариулдаг малчин байдаг” талаар урьд нь би сонин, хэвлэлээс уншиж байсан юм байна шүү.

-Сүүлчийн асуултыг нээлттэйгээр танд үлдээе.

-Дрон нь энгийн цахилгаан бараа биш учраас заавал сургалт болон анхан шатны зааварчилгаа, хууль дүрмийг заалгуулах шаардлагатай байдаг. Бид худалдан авагчдадаа дээрх сургалтын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 6-12 сарын баталгаат хугацааг олгож байна.Учир нь үйлдвэрлэлийн гэмтлээс болж удирдлага алдах, осолдох магадлалтай учраас албан ёсны баталгаат хугацаатай, засвар үйлчилгээтэй газраас худалдан авахыг зөвлөж байна. Мөн манайх DJI брэндийн бүтээгдэхүүнүүдэд засвар үйлчилгээ давхар үзүүлж байна.

Ярилцсан Ш.Адъяамаа

2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04 /504

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганболд Чинзориг(202.126.90.113) 2022 оны 10 сарын 26

Утасны дугаараа үлдээгээрэй\n

0  |  0
Zochin(202.126.89.247) 2021 оны 02 сарын 13

Delguur n haana we

0  |  0
Чимэг(124.158.126.214) 2018 оны 03 сарын 01

сайхан ярилцлага байна

0  |  0
Top