Монголчууд Тэргүүн хатагтайгаа нэхээд эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 29

Манай түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдосноосоо хойш хагас жилийн дараа Монгол Улсаа нар зөв тойрч, хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны арвинд хунгар туучин ажиллаж байсан нь Х.Баттулгаас өөрийг мэдэхгүй юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дараагийн сонгуулийн өмнө ёс юм шиг Монгол Улсаа нэг тойрдог байсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Бүрэн эрхийнхээ хугацаанд онцгой үйл явдалтай холбогдуулан зарим аймагт айлчлах тохиолдол бол байсан. Тэр ч утгаараа Х.Баттулгын энэхүү ажлын аялал нь амьдралын гүнд орж иргэдийн санал бодлыг сонслоо хэмээн олон нийт ихээхэн талархалтай хүлээн авлаа. Гэвч иргэд Ерөнхийлөгчөө ташаа нь ханхайж ганцаараа яваад баахан голосхийж, ам хэлээр биш юм гэхэд харцаараа Тэргүүн хатагтайгаа нэхсээр байна хэмээн орон нутгаас мэдээллээ.

Х.Баттулгын хувьд анхнаасаа хувийн амьдралаа ихэд нууцлаг байлгаж чадсан нь цаанаа олон шалтгаантай. Зарим үед мафизм хэмээн нэрлэгдэж байдаг хүнд гэр бүлээ нууцлахаас өөр аргагүй байдал байсан учраас үүнийг ойлгохоос өөр аргагүй. Тэр тусмаа бизнес улстөрийн жижигхэн зах зээл дэх асар том өрсөлдөөн дундаас өөрийгөө босгож чадсан хүнд юу эс тохиолдох билээ. Зах зээлийн ороо бусгаа цагт олон эрсдэл дунд бизнес хийж, Монгол Улсын өнгөтэй өөдтэй үйлдвэр объектийг хувьчилж авна гэдэг бараг л байлдаан гэсэн үг. Энэ бүхнийг бие сэтгэлээрээ туулж ирсэн эцэг хүн, өрхийн тэргүүнд өөрийн гэсэн бодол, бас хашир туршлага байдаг учраас л та бүхэнд гэр бүлээ танилцуулахгүй байгаа юм хэмээн өөрийнх нь өмнөөс олон талт тайлбар хийхийг зорьсон нь энэ.  

Х.Баттулгын хувьд одоо амьдарч буй орос эхнэрээ бүр ч их нууцалдаг. Харин олны өмнө үе үе ил гарч ирдэг хүн нь анхны эхнэр З.Уянга хэмээх зураач бүсгүй, хоёр дахь эхнэр дизайнер бүсгүй Ц.Энхтуяа нар юм. Нууцлах тусам өдгөө амьдарч буй орос эхнэрийн тухайд мэдэхийг хүсэгчид олон. Ялангуяа өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд олон нийт Х.Баттулгаас илүүтэй түүний гэр бүлийн хүнийг сонирхож, тэр ч бүү хэл зарим уулзалт дээр нэхэж байсан удаатай. Түүний хувьд хэт үндэсний үзэлтэй сонгогчдод орос эхнэрээ танилцуулаад явах нь саналд сөргөөр нөлөөлнө гэж айснаас зайлахгүй. Энэ бол айх асуудал биш. Монгол төрийн тэргүүн суудалд 44 жил заларсан Ю.Цэдэнбал орос эхнэртэй л байсан. Ерөнхий сайд гээд орос эхнэртэй төрийн зүтгэлтнүүд олон байсан нь муу болоогүй. Тэр байтгуай Их Чингисээс эхлээд олон хаад маань байлдан дагуулалтын түүхэнд хариас хатад залах нь элбэг байсан үзэгдэл.

Ерөөсөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхнэр ил, далд байх хэнд ч хамаагүй. Тэр тусмаа эхнэртэй байх, эхнэргүй байх нь хэнд ч хамаагүй. Гагцхүү тэнд Төрийн ажил зөв зохистой, урагшаа явж байх ёстой. Гэсэн хэдий ч монголчууд гэдэг дандаа халуун дулаан, нүд дүүрэн амьдрал хүсч байдгаас болоод Ерөнхийлөгч маань “Гоонь” хэмээх нэр зүүж байна. Ялангуяа сая хөдөө орон нутагт явж ахуйд ташаа ханхайсан бөх Ерөнхийлөгчөөсөө Тэргүүн хатагтайгаа харцаараа хайж түүнийг багагүй зовоож буй бололтой.

Үүнээс үүдэн нэгэн бодол орж ирлээ. Ерөнхийлөгч маань хөдөө орон нутагт айлчилахад ийнхүү иргэд олон нийт Тэргүүн хатагтайгаа нэхэн зовоож байгаагаас харвал олон улсын тавцанд бол эрэл сурал болох магадлалтай. Манай өмнөх Тэргүүн хатагтай нарын хувьд бол эр нөхрийнхөө ташааг дүүргэн ажиллуулж ирсэн төдийгүй, нөхрийнхөө ивээл дор нийгмийн сайн сайхны төлөө олон чиглэлд ажил хийсэн баримт бий. Нийгмийн эмзэг давхаргыг гадаадын олон сантай холбох ажлыг өөрсдийн хэмжээнд амжуулж ирсэн түүхтэй. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч нь гадаадын улс оронд айлчилах үеэр Тэргүүн хатагтайн хэрэг заавал гарна.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Х.Баттулга төсөв мөнгө хэмнэх үүднээс Давосын чуулганд оролцохгүй” хэмээсэн. Олон улсын тавцанд Монгол Улсын нүүр царай болох учиртай Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцлоо гээд төсөв алдагдал хүлээхгүй л дээ. Давосын чуулганд оролцоогүйгээр эдийн засагт ч эерэг үр дүн гарахгүй. Уг нь Монгол Улсыг олон улсад төлөөлж чадах Ерөнхийлөгч маань Тэргүүн хатагтайгаа хөтлөөд Давосын чуулганд хөл тавьсан бол өөр хэрэг байлаа.

Ямартай ч Их эзэн Чингис хааны өлгий нутгаас орон нутагт ажиллах гараагаа эхлүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ирэх хуваарьтай. Ерөнхийдөө зүүн дөрвөн аймагт ажиллаж энэ дөрвөн аймгийн иргэдийн Тэргүүн хатагтайгаа нэхсэн харцтай тулаад авлаа. Одоо ахиад 17 аймгийн иргэдтэй харц тулна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 61 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altansuhn(92.240.170.112) 2018 оны 01 сарын 31

Husehgui bol busdad delgeh alvaguishde Mongoliinhoo tuluu l chini husleer ajlaa hiij baival bolooshde

0  |  0
zochin(66.181.185.157) 2018 оны 01 сарын 30

ene hun ehnergui bh bidend ogt hamaagui.ene hunees iluu mongoliig bodoh 1ch novsh bhgui.duugai baitsgaa.ter miyegiin enkhbold ntr gsn nogoonuudaas avhuulaad yoyo zailuulmaar l bn

0  |  0
Кк(202.9.42.2) 2018 оны 01 сарын 30

3 авгайгийн алийг нь гэх юм хэцүүшдэ. Буянгийн жагаа бн бас 3 авгайн дунд явж бдг. Женкогийн хүүхдүүд бас хүмүүжил муу хачин юмнууд нь манай ээжийг тэргүүн хатагтай болгосонгүй гээд аавдаа агсан тавина аягүй бол

0  |  0
sanaa(122.201.23.83) 2018 оны 01 сарын 30

Ерөнхийлөгч одоо орос эхнэрээ ил болгох хэрэгтэй. Тэргүүн хадагтай гэдэг хүн бол нийгэмд маш нөлөөтэй хүн. Ялангуяа өнчин хүүхдүүд, ядарсан олонд дэмтэй ажил үйлс бүтээж, сан байгуулах хэрэгтэй. Манай улс харин ч орос бэртэй байхдаа сайн байдаг ш дээ. Миний л мэдэхийн Цэдэнбал Филатова шиг хийсэн юмтай тэргүүн хадагтайг мэдэхгүй л юм байна. Найрамдал зуслан, хуримын ордон гээд л

0  |  0
Зочин(202.9.41.160) 2018 оны 01 сарын 30

Гурван эхнэртэй хүн чинь гурвууланг нь дагуулаад явбал сүртэй биш үү? Трамптай уулзахдаа тэгж сүрийг үзүүлбэл Трамп атаархана даа. Ядуу улсын ерөнхийлөгч нь улсаасаа баян дээр нь олон эхнэртэй гээд л.

0  |  0
zochin(182.160.32.172) 2018 оны 01 сарын 29

olon ehner solidog iim eronhiilogch baisan yum u. Sain ulger duurialal boloh yum. Bas UIH gishuud ni adil. Bayajihaara hoorhii hayadag baih ne

0  |  0
зочинф(122.201.31.187) 2018 оны 01 сарын 29

албан есоор гэрлэлтын бvртгэл тэр 3 нь эмэгтэйн алинтай нь байгаа бол?..гэдэг л чухал тэр батлахтай эмэгтэй л манай тэргvvн хадагтай гэсэн vг. хэрэв алинтай нь ч батлах байхгvй бол ернхийлгч тэргvvн хатагтайгvй терийн айлчилал хийж болно гэсэн vг. хэрэв хэн 1тэйн батлахтай байгаа бол ганцаараа ямар нэг терийн айлчилалд ганцаараа явах боломжгvй еереер хэлбэл дипломат есонд харш хvлээж авч байгаа негее тал таатай ханддаггvй. ийм л учраас тэргvvн хадагтайн асуудал тавигдаад байх шиг. адгийн трамп гэхэд л албан есны терийн айлчилалдаа тусдаа амьдрадагч батлах салгаагvй эхнэрээ дагуулж явдгымшдэ

0  |  0
доо(202.9.42.202) 2018 оны 01 сарын 29

хужаа авгайтай байсан ч яадгийн ил л ба хэрэгтэй. 3 авгайн дунд байдаг юм уу ямар учиртай юм бэ. Төмөр замын мөнгийг л лав 2 авгайтайгаа хувааж идсэн байсан.

0  |  0
зочин(103.57.94.185) 2018 оны 01 сарын 29

Танай засаг төр абайгйхан сагээд салаавч үзүүлж байсан Филатовагаа манайхан санаад байна даа. Монгол хүнтэй гар бариад спиртээр арчдаг хүнийг их санах юм даа

0  |  0
zochin(202.179.25.46) 2018 оны 01 сарын 29

ene tolbo gedeg bicheech uuruu hunii heregt durlachihaad 17-n aimgiin irged hartsaaraa nehne ch geh shig Balai hend ch hereggui yum ereechij suuhaar ard tumend heregtei zuil niitleech Putin gantsaaraa yavjl bna Ali tosgoni harts ehner nehsen yum Demii yum bichij end tend tolbo uusgej baidgaa boli

0  |  0
Чагнаа(162.105.113.6) 2018 оны 01 сарын 29

Толбо гуай захиалагчаа монгол түмэн гэж андуурсанаас зайлахгүй

0  |  0
зочин(43.228.131.206) 2018 оны 01 сарын 29

энэ нэг худалдагдсан нөхөр юу гэх байгаа юм бол доо. Ямар ч байсан хятдын талыг баримтлагч бололтой

0  |  0
Нэргүй (122.201.24.70) 2018 оны 01 сарын 29

Манай монголчууд арай л юм аа юу гэсэн юм бэ тэргүүн хадагтай маш чухал шүү дээ Мандухай харж байгаа биз дээ

0  |  0
Зочин (103.212.119.37) 2018 оны 01 сарын 29

Хужаа авгай авсан биш ямар хамаатай юм.Eрөнхийлөгчийн ажлыг Х.Баттулга хийх болохоос тэр авгай нь хийх юм уу.Монголчууд бүгд балай болчихжээ

0  |  0
зочин(66.181.161.19) 2018 оны 01 сарын 29

хүний эхнэр нөхөр хэн байх хэнд ч падгүй.салсан нийлсэн гэж баалаад байгаа биздээ яасан хүний мууд дуртай тэнэгүүд вэ.өөрсдөө олигтой ч юм шиг.элдвээр хэлж байгаад салгана.битгий гэр бүл үр хүүхдээ бусдад гайхуул хэнч бж болно. Урдах улс орныхоо ажжлыг олигтой хийх хэрэгтэй бн.гүйх нохойд гүйхгүй нохойсаад болж олон юм хажуугаас хуцаад байлгүй өөр өөрийн ажлаа хийцгээ сэ со бичдэгүүдээ

0  |  0
Unshigch(202.9.40.161) 2018 оны 01 сарын 29

Eronhiilogchoo ynz bvreer yrih n utgagvi zovhon odoo veteigee her ajillaj Ard irgedinhee ireedvig tvvshin amgalan avaad yvah noen nuruutai l baigaasai

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 01 сарын 29

Давосын уулзалтанд Монгол орох нь цаг, мөнгөний гарз?! Яг АСЕМ шиг?!?! Шоучин гарууд л оролцдог байсан шүү дээ?!

0  |  0
илбэчин(103.229.122.186) 2018 оны 01 сарын 29

17 чингэлэг Спиртийг кетчуп болгож чаддаг хүн орос эхнэрээ монгол эхнэр болгоход юу байхавдээ

0  |  0
Баатар(103.10.21.99) 2018 оны 01 сарын 29

Хай чи нэхүүлж юу хийнээ Ичээж яахийн

0  |  0
Дөлгөөн(103.10.21.99) 2018 оны 01 сарын 29

Тэр буриадыг тэргүүн хатагтай гэж нэрлээд чах нь вэ.Хуучин эхнэр Энхтуяаг харин тэргүүн гэхэд нүүр дүүрэн шүү.Тэргүүн хатагтай гэж нэрлэдэг нь ухаант хүн төрөлхтөний олон жил тогтсон нэршил байхаа

0  |  0
zzzz(66.181.187.221) 2018 оны 01 сарын 29

TOLBO CHI YASAN BALAY YUM SONIRKHDOG PIZKA WE ? EKHNER ER NI END YAMAR KHAMAA BAYNAA ?

0  |  0
Зочин(43.228.129.41) 2018 оны 01 сарын 29

exner ene ter xend xamaa bnaa lol..uls orniixoo toloo sain ajilmaar bn shde xetsvvdlee ard tvmen

0  |  0
Чагнаа(162.105.113.6) 2018 оны 01 сарын 29

Трампын эхнэр шиг далдагануулах гээд байгаа юм уу. Тэднийг дууриах гэсэн боолын сэтгэлгээ

0  |  0
төр(103.87.255.66) 2018 оны 01 сарын 29

шал тэнэг юм бичих гэж Ерөнхийлөгч нь иргэдтэй уулзалт хийгээд ажил хийх дургүй засгийн газрын муу ажиллаж байгаагд дургүйцсэн ардбн хөдөлгөөнийг намжаах гэсэндээ л ийнхүү бичиж байгаа биз ард түмэнд ерөнхийлөгчийн эхнэр хүүхэд хамаагүй харин амар тайван амьдрал хамаатай бн шүү

0  |  0
Эрка(66.181.182.21) 2018 оны 01 сарын 29

Хэрэггүй юманд хошуу дүрж худал гажиг мэдээлэл тавих юм тэнэг сэтгүүлч

0  |  0
b(27.123.214.109) 2018 оны 01 сарын 29

oligtoi medleg chadvartai bish yum chin ter Davos t ochi onigoond orood yuhev dee, yadaj baihad ehner baihgui

0  |  0
Уншигч(202.21.106.143) 2018 оны 01 сарын 29

Эхнэр нь боловсролтой, мэргэжилтэй царайлаг нтр биш байх.Тийм болохоор ичээд нуугаад байгаа биз.

0  |  0
coko(150.129.140.221) 2018 оны 01 сарын 29

Davost oroltsox mungu ch 30-r bairnii zasbariin derged yuo ch bish baix daa

0  |  0
ЗОЧИН(202.9.41.168) 2018 оны 01 сарын 29

УДАХГҮЙ БУУХЫН ХООРОНД ХАДАГТАЙГААР ЮУГАА ХИЙХЭВ ДЭЭ...

0  |  0
Eej ehner hun(27.123.214.106) 2018 оны 01 сарын 29

Ene setguulch nertiin bichsen yhmiig ynshsan chine oi gytlaa. Unen shalchiga yumaa yana daa eniig ne niitlej bdag site ch uruwdultei yum. Hunii ehner tashaagii ne duurgene uu bna yy hend hamaatai yum ih l zawtai jargaj bga yum bna da ene setguulch nert. Yls orondoo heregte ard tumendee tystai yum hiihiig ne erunhiilugchuus ard tumen huleej harj syygaa bolohoos tylga toirson how bazah gej ajiglaj syygaa yumyy . Yandaa huurhii iim erchuud olshroh tysam yyjyy yhaantai gedeg erchuudiin todotgol ylam alsarch alga boloh ne de huurhii

0  |  0
Irgen(112.171.251.95) 2018 оны 01 сарын 29

Ene jenko ajlaa hiihgui heden aimgiin tuviin suurin ANamiin heden hunee l ergej bgaa bizdee uur ajil zunduu l baimaar gadaad bodlogo geed namiin ajil hiigeed toiron aylal hiigeed bgaa yamuu haashaa

0  |  0
S(202.179.25.142) 2018 оны 01 сарын 29

Эрлийз авгай эрлийз хуухдууд тэгсэн мортлоо монголчуудыг тувт эрдийз хурлийзаар нь гадуурхаж доромжилно ийм мукхай хэругий хорон санаатай хунд ингэж ард тумнээ талцуулж хэмлэлдуулээд байвал дорхноо хужаагийн хоол болно шуу монголчуудаа

0  |  0
Zochin(66.181.191.108) 2018 оны 01 сарын 29

Negent songoson yum chin hen yamar vndesten bh ni yamar hamaa odoo harin olon niited il garch tergvvn hatagtain hiih ajlaa hiih l heregtei

0  |  0
зочин(182.160.3.149) 2018 оны 01 сарын 29

Давост очоод ярих сэдэв алга. цаазын ял сэргээхээ танилцуулалтай биш

0  |  0
зочин (122.201.24.241) 2018 оны 01 сарын 29

Филатова гуай бол Монголд хийсэн юмтай. Харин өмнөх ерөнхийлөгч нарын авгай нарын юу хийснийг мэдэхгүй л юм байна. Нөхрөө дагаж гадаадад аялж, идэж ууж, таргалж, тансаглаж л байсан. Баттулга аас эхнэрийг нь л нэхээд байх юм. Түүний эхнэр ард түмэнд юу амласан ,юу өгнө гэж. Ард түмэнд амлалт өгсөн Баттулгын амлалт чухал болохоос авгай нь юуны хамаатай юм бэ. Зарим хүмүүсийн энэ тэнэглэл, туйлшрал арай дэндүү юмаа

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

nuhur.ni.ajlaa.hiij.bhad.ehner.ni.ingeh.yostoi.gesen.,yam.huulind.baidaggui.yam.TOLBO.guai.mini

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

Manai,huulind.terguun.hatagtai.ene.gej.bhgui.bitgi.hachin.yam.neheed.bai

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

Hen.ch.terguun.hatagtaig.neheegui.harin..TOLBO.guai.l.zahialgaar.neheed.baih.shig

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

Terguun.hatagtai.Mongolchuudad.yamar.hamaatai.gej.Nuhur.ni/lajlaa.sain.hiij.bval.bolooshtei

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

A.Tolbo.guai.zahialgaar.bichihee.boli.hen.ch.naadah.teneg.bichvert.chibni.itgehgui.

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

Battulgaas.uu.sev.haigaad.enenees.uur.yam.oldohgui.bna.uu

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

erunhiilugchdiin.ehneriig,.hen.ch.hezee.ch.nehej.bgaagui.bitgi.hudlaa.hutsatsgaa

0  |  0
zochin(103.26.194.50) 2018 оны 01 сарын 29

ta.nar.hudlaa.bitgi.tolgoi.ugaa.turuuchiin.erunhiilugch,naryn.ehneruud.Mongold.yu.hiisen.yam.hen.ch.tedniig.dursdaggui.nehdeggui.bsan,hend.heregtei.yam

0  |  0
IISH(66.181.161.93) 2018 оны 01 сарын 29

Гадаад иргэн эхнэр нь хурлийз хүүхдүүдийн хамт Женкогийн бизнесийн дотны хамтрагч хужаа Лигийн хамгаалалтанд Сингапурт амьдардаг. Энэ хулгайчийн амьдралдаа баримталдаг зарчим нь ард түмнийг хошгоруулдаг ярианаас шал эсрэг байдаг.

0  |  0
иргэн(202.9.42.170) 2018 оны 01 сарын 29

ДАВОСЫН ЧУУЛГАНД ДОЛЛАРЫН ЭЗЭД ЕВРЕЙЧҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ХӨГИЙН НОВШНУУД ЦУГЛАДАГ ГАЗАР

0  |  0
IISH(66.181.179.111) 2018 оны 01 сарын 29

UUR UU OLDSONGUI YU ARDCHILSAN NIIGEM BIZDEE XEN XENTEIGEE YAJ AMIDARCH BGAA NIX END XEREGTEI YUM BE ENE XUN AJILDAA L EZEN BOLJ BWL BOLOO BISHUU BICHIX YUMAA MUN OLOWOO XOOSON TOLGOITOO

0  |  0
зочин(202.179.26.154) 2018 оны 01 сарын 29

энэ Толбо гэгч өөрийнхөө санаж бодсоноо дандаа Ард иргэдийн Нэр барьж бичиж байдгаа болих хэрэгтэй Ерөнхийлөгч ажилаа хийгээд Орон нутгаар Иргэдтэйгээ уулзаад явж байгаа нь буруу бол тэр Эхнэр хүүхэд хэнд хамаатай юм Энэ Толбо сэтгүүлч байсхийгээд Ерөнхийлөгчөөр оролдож тэр Хүний талаар олон нийтэд таагүй бодол төрүүлэх гэж их оролдох юмаа

0  |  0
иргэн(202.179.26.9) 2018 оны 01 сарын 29

Юу бичээд байгаа мангар бэ? Яахав гадаад улс оронд урилгаар айлчлах тохиолдолд тэргүүн хатагтай дагаж явж болох юм хөдөө орон нутагт ажил хийж яваа хүнд ямар хэрэг байна аа. Малчид аж амьдралаа яая гэхээс тэргүүн хатагтайг нэг их үгүйлэхгүй болов уу

0  |  0
Баагм(66.181.181.119) 2018 оны 01 сарын 29

Пязда худлаа шаагаад явах юмаа. Монголчууд хошгирч ханахгүй юмаа. Элбэгээд 8 жил одоо баттулгад хэдэн жилийг зориулах юм ёстой лаларын бнаа

0  |  0
тулга(202.9.47.177) 2018 оны 01 сарын 29

ерөнхийлөгчийн эхнэр хэнд хэрэгтэй юм. тэр эхнэр зөвхөн түүнд л хэрэгтэй.эхнэрийн асуудал түүний л тэдний гэр бүлийн асуудал. хэрэв тэр эхнэрүүд нь мөрөөрөө амьдарч байгаа бол бусдад ер падгүй.тийм юм бичих нь ажилгүй хүний л хэрэг байх.

0  |  0
Top