700 гаруй хүүхэд цасанд боогджээ

Сургуулийн хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадалгүй, цас ханзрахыг хүлээхээс өөр аргаггүй байдалд хүрчээ.  Тухайлбал, Өвөрхангай аймгийн зарим сумын малчид цасанд боогдон харилцаа холбоо тасарснаас тэдний 700 гаруй хүүхэд хичээл сургуулиасаа хоцорсон мэдээтэй байна. Тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст авчний тархалт буурахгүй, улам тэлэх хандлагатай байснаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, энэ сарын 22-ноос эхлүүлжээ.

 Хэдийгээр хичээлийн үйл ажиллагаа эхэлсэн ч Өлзийт, Есөнзүйл, Бат-Өлзийт,  Хархорин, Бүрд, Нарийнтээл, Баян-Өндөр, Хайрхандулаан, Баянгол сумын хүүхдүүд хичээлдээ очиж чадаагүй байна. Одоогоор аймгийн нийт сургуулийн ирц 69.4 хувьтай байгаа бөгөөд Баян-Өндөр сумаас гэхэд 195 хүүхэд сургуульдаа очоогүй нь хамгийн олонд тооцогдож байгаа юм. Тиймээс тус аймгийн БСУГ-аас БСШУСЯ-нв хандаж хүүхдүүдийг цаг тухайд нь хичээл, сургуульд нь хамруулах талаар чиглэл авахаар ажиллаж байгаа гэнэ. 

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page