Гажиг тогтолцоотой боловсролын салбар

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 29

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавариа мужийн Мюнхень хотын хүн ам 1,4 сая. Тус хотын хэмжээнд хоёр их сургууль бий. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1,4 сая. Тус хотын хэмжээнд 200 хол давсан их сургууль бий. Энэ үзүүлэлтийг  гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин давсан хэмжээтэй байна. Япон 127 сая, Энэтхэг нэг тэрбум 100 сая, Өмнөд Солонгос 46 сая, Индонез  200 сая, Тайланд 70 сая хүн амтай. Харин Монгол Улс гуравхан сая хүн амтай.

Дээр дурдсан тооноос Монгол Улсын боловсролын тогтолцооны хөгжлийг "уншихаас" илүүтэй, хөгийн үзэгдлийг илрүүлж болмоор. Учир нь энэ олон зуун их дээд сургуулийн "ачаар" Монголоор дүүрэн дипломтонгууд тодорсон ч, тэд өнөөдөр үйлчлэгч, худалдагч, харуул хамгаалалтын албанд "хүч үзэцгээж" байна. Энэ бүхэн эмгэнэл биш гэж үү.

Өнөөдөр зуу зуугаар тоологдох их, дээд сургуулиудын гавьяагаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл мэргэшсэн боловсон хүчин, мэдлэгтэй ажиллах нөөцөөр "цангаж" байна. Бодит үнэн ийм байхад Монгол Улсын боловсролын тогтолцоо гажиг гэхгүй өөр юу гэж дүгнэх ёстой вэ...

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.19) 2018 оны 01 сарын 29

Хоосон толгойтнууд.хэдэн төгрөг хулгайлж олсноо хувийн сургууль нээж ар түмнийг шулж олон жил боллоо.безнэс хийсэн оюунхоролоосэхлээд учрал г.м.хаах хэрэгтэй .дэлхийн хүн ам ихтэй улсад ч 200их дээд сургууль байгүй.Монголд 10их дээд сургууль байвал болно гэж бодож бн.дөрга нарын бизнэс ичмээр сургуулийг тагсөөд ажлын байр байхгүй.дипломтой үйлчлэгч.худалдагч.ачигч

0  |  0
zochin(202.179.4.186) 2018 оны 01 сарын 29

tuj turiin medliin 5 surguuli baihad hangalttai

0  |  0
zochin(202.9.40.28) 2018 оны 01 сарын 29

shaal hudla bolovsrol togtoltsoo....

0  |  0
ард(202.179.11.10) 2018 оны 01 сарын 29

төлөвшчихсөн байсан боловсролыг төлөвшөөгүй хүмүүс удирдаж нураасан одоо тоглож ханаагүй л байна

0  |  0
Top