Баруун гурван аймгийг ”Хөхөөтэй хүүндээн” хэсэж явна

Яруу найрагч, шог зохиолч Дагвын Жаргалсайхан баруун гурван аймагт өөрийн бие даасан аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. "Хөхөөтэй хүүндээн" нэртэй түүний тоглолт өнөөдөр Увс аймгийн Баруунтуруун суманд болох юм. Өчигдөр тэрбээр Тэс сумын зон олонд тоглолтоо хүргэсэн бөгөөд тэр тухайгаа, "Tэсээс Зүүнговь руу гарлаа. Тэс хүйтэн газар гэдэг нь үнэн санж. Хөлөөв дотроо 25 хэм хүйтэн байвш...кк. Тэс нутгийнхан сайхан хүлээж авлаа. Буяндалай даргатай тамгийн газар. Оюунчимэг эрхлэгчтэй соёлын төв. Дөлбадрах даргатай цагдаагийн тасаг бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр тусаллаа. Маануусыг хоол цайгаар хангасанд талархлаа. Нараа Ганхуяг хоёрт баярлалаа. Хүйтнийг үл ажран хоёр цаг гаруй сууж тоглолт үзсэн үзэгчиддээ баярлаж. Таануусыг тэвчээрийг биширсээр Тэсээс хөдлөв..." хэмээн тэмдэглэжээ.


Идэр есийн хүйтнийг үл ажран баруун хязгаарт урлаг соёлын дулаан сайхан илч түгээж яваа түүнийг дээрх гурван аймгийн сум бүрийн зон олон сэтгэл дэлгэн хүлээн авч байгаа аж. Тэрбээр аялалынхаа замд тэмээтэй аялагч бүсгүй Н.Байгалмаатай таарсанаа ч тэмдэглэж, өөрийн хуудсаар дамжуулан түүний зориг золбоог биширчээ.

  Энэ оны нэгдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Зэрэг сумаас эхэлсэн түүний тоглолт ирэх сарын дөрвөнд Увс аймгийн Өмнөговь суманд хүрч өндөрлөх юм. Тал бичээч нэрээрээ алдаршсан тэрбээр өдөрт нэг аймгийн хоёр суманд хүрч тоглолтоо хүргэж байна. Баруун аймгийн иргэд хүйтнийг ажралгүй түүний тоглолтыг шимтэн үзэж байгааг тэмдэглэж, сум орон нутаг бүхний зон олонд талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )