”Номтой автобус” бүх аймгийг зорино

Хот хоорондын нийтийн тээвэр, тэр дундаа алс холын  зорчигчдын оюуны хөрөнгө оруулалтанд анхаарсан нэгэн алхамыг Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн автобусанд нэвтрүүлжээ.  Өөрөөр хэлбэл тус чиглэлд номын сантай автобус аялаж эхэлжээ. Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн “Номтой автобус” төслийг санаачилсан байна. Номын сан нь уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номоос бүрдсэн гэнэ.

“Номтой автобус” төслийг санаачлан хэрэгжүүлэгч залуус “Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагджээ. Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг багт хуваан, тус бүрт гарааны 250 мянган төгрөг хуваарилан нийгэмд тустай бичил төсөл бичих боломж олгож. Үүний хүрээнд “Номын гэгээ” багийн залуус тус төслийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулаад байгаа гэнэ. Тэд цаашлаад бүх аймгийн автобусыг номын санжуулахаар төлөвлөсөн байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Ard [ 78.49.232.177 ]      |     1-р сарын 29 -нд, 16:41 минутанд

Bogino hemjeenii nom bol boloh bhaa tvvnees tom tom roman bbal unshij gvitsehgvi l vm bolno

Go to top of page