Улаан гал дундаас хоёр хүүхдийг авч гарчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт энэ сарын 28-ны өдөр айл шатаж, гурваас таван насны хоёр хүүхдийн амь эрсдэх аюултай тулгарсан байна. Энэ үеэр тус сумын иргэн Цэнд-Очирын Батцолмон эр зориг гарган улаан галруу шурган орж, тэднийг аварчээ. Мөн тэрбээр дуудлага хүлээн авсан цагдаагийн албаныханыг очихоос өмнө галыг бүрэн унтрааж амжжээ.  

Ц.Батцолмон мөн үеэр балчир хүүхдүүдийн хамт галд түлэгдэж, биедээ шарх авчээ. Тэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэж тус амйгаас мэдээлжээ. Өөрийн амь насыг үл хайхран иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн түүнд аймгийн цагдаагийн газраас талархал илэрхийлжээ. Иргэд нялх хүүхдээ гэртээ цоожлон орхихгүй байхыг бас давхар анхааруулсан байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page