Элэгний эрүүл мэндийн төлөөх энгийн алхмууд

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Хэрвээ та элгээ хайрлавал элэг таныг хайрлана. Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэцүү биш дүрмийг баримтлахад л хангалттай.

Зөв хооллох

Тохирсон зөв хооллолт нь үүсэж болох элэгний эмгэгээс урьдчилан сэргийлээд зогсохгүй, гэмтсэн эсийг сэргээнэ.

•           Дараах үндсэн 5 бүлгийн бүтээгдэхүүнүүд орсон байхаар бодож өдөр болгоныхоо хүнсээ төлөвлө: амуу тариа, уураг, сүү болон сүүн бүтээгдэхүүн, ногоо, жимс, өөх тос. Эслэгийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн ахиу хэрэглээ: шинэ ногоо, жимс, бүхэл үрийн талх, үр тариа.

•           Таны хүнсэнд элэг тань хүлээж авч чадах хэмжээнээс илүү гарсан уураг байх ёсгүй. Хоногийн уургийн хэмжээг граммаар тодорхойлохын тулд өөрийн биеийн жинг 0,8-р үржүүлнэ. Жишээ нь 73 кг жинтэй хүнд өдөрт 64 гр уураг шаардлагатай.

Ургамлын болон сүүний уураг нь махны уургаас илүү гэж үздэг.

•           Илүүдэл илчлэг нь элгэнд өөхөн хуримтлал үүсгэж болзошгүй.

Өөх тосоор авч байгаа илчлэг нь хоногт авч байгаа илчлэгийн 30%-иас их байж болохгүй.

Эрүүл мэндэд тустай өөх тосны хамгийн сайн эх үүсвэр нь ургамлын тос, самар, өөх багатай загас.

Хэрвээ та элэгний өвчтэй бол давсны хэрэглээгээ хязгаарлах ёстой. Гэртээ хоолоо бэлдэхдээ давсны оронд нимбэгний шүүсийг амтлагч болгон хэрэглэж болно. Амт нь гайхалтай байх болно.

Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлга

•           Хэрвээ та илүүдэл жинтэй бол жингээ багасгах аюулгүй аргын талаар мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Өлсөх, жингээ огцом хаях, туршилтын хоолны дэглэмүүдээс зайлсхийгээрэй. Эдгээр нь элгэнд хэт ачаалал өгч болзошгүй. Турах хамгийн тохиромжтой хурд бол 7 хоногт 0,5-1 кгхаях.

Хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Өдөрт 1-2 л цэвэр ус уух.

Өдөрт дор хаяж 30 минутыг идэвхитэй хөдөлгөөн хийхэд зориулаарай.

Архи дарсны хэрэглээг хязгаарлах

Элэг бол яг л шүүлтүүр шиг ажилладаг ба архи нь элгийг хүчтэй гэмтээдэг гэдгийг хүн бүр мэддэг.

Хяналтгүйгээр эм хэрэглэхгүй байх.

Эм таныг өвчнөөс ангижруулж, биеийн байдлыг сайжруулах боловч хяналтгүй болон буруу хэрэглэсэн эм, эмийн бүтээгдхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, ургамлын гаралтай эм нь элгийг гэмтээж болох талтай.

Элэгний эс нь ачааллыг даадаггүй бөгөөд хэмжээгээрээ томорч, эсэд өөх хуримтлагдаж эхэлдэг. Хэвийн тохиолдолд эсэд өөх байх ёсгүй. Ингээд элэгний өөхжилт өвчин үүсдэг.

Архи хэрэглэсний дараах хэдэн өдрүүдэд элэгний шинжилгээ хийлгэж хэрэггүй. Шинжилгээнд гарсан өөрчлөлт нь элэгний өвчнөөс үү эсвэл архи хэрэглэснээс үү гэдгийг ялгахад хэцүү болдог.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top