”Харанхуйн хатан хаан” Ниаким Гатвеч

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ интернет орчин; сенсаци тарьж буй нэгэн бүсгүй бол Суданы модель Ниаким Гатвеч юм. Түүний өвөрмөц гадаад төрх нь олны анхаарлыг ихэд татаад байгаа аж. Ялангуяа түүний тас хар арьс нь зурган дээр маш гайхалтай гардаг бөгөөд түүнийг шүтэн бишрэгчид нь "Харанхуйн хатан хаан" хэмээн өргөмжилжээ. Түүний инстраграмм хуудсыг 200 мянга гаруй хүн дагадаг байна. Тэрбээр өөрийн гадаад төрхийнхөө тухай инстаграмм хуудаснаа бичсэн нь олон хүнийг анхаарлыг татжээ. Ниаким Гатвеч хэлэхдээ "Хар бол муу өнгө биш. Хар өнгө нь гуниг, үхэл, эсвэл хорон муу  санааны илэрхийлэл биш юм. Харин ч эсрэгээрээ гэрлийг бий болгодог өнгө. Би эргэн тойрондоо гэрэл авч ирдэг харанхуйн хатан” хэмээжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top