Монгол залуус дэлхийд анх удаа орон зайн цэнэглэгч бүтээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

АНУ-ын Филадельфи мужид байрлах “Ametros solution” компанид ажилладаг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нар орон зайн цэнэглэгч бүтээж, хоёр төрлийн загвар гаргажээ. Эхнийх нь суурин орчинд, дараагийнх нь хөдөлгөөнт орчинд хэрэглэх боломжтой. Суурин орчинд гар утасны кэйс бас орон зайн цэнэглэгч болно. Энэ төхөөрөмжийг IPhone, Samsung Galaxy гар утсанд хэрэглэх боломжтой аж. Мөн хамгийн нимгэн, уян хатан цэнэглэгч гэдгээрээ дэлхийд онцлогдож байгаа юм. “Бид та бүхэнд ширээнд дээрээ цэнэглэгч, цахилгаан холбоосуудаа хөглөрүүлэхгүй байх боломж олгож байгаа юм” хэмээн зохион бүтээгчид ярьж байна. Энэ бол таны гар утсыг ямар нэгэн хүлээн авагчгүйгээр цэнэглэж чадах хамгийн анхны уян хатан, зөөлөн, гар утасны гэр юм.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.174) 2018 оны 02 сарын 11

Монгол улсад оюуны өмч гэж сүржигнээд яахав. АНУ-д л оюуны өмчөө өөрсдийн нэр дээр хуулийн дагуу баталгаажуулж ав. Хөрөнгөтний луйварчдад алдахаас сэргийл.

0  |  0
Зээээ(66.181.184.25) 2018 оны 02 сарын 11

Залуучууддаа Баяр хургэж улам Их Амжилт хусье! Гэвч улс орноо хегжуулэх ,нийгмийн соелоо нэмэгдуулэхэд Идэвхитэй оролцоно гэдэг итгэж бна даа !!!

0  |  0
Амбаа (202.72.245.206) 2018 оны 01 сарын 31

ДЭЛХИЙД Ч АНХ БИШ Л ДЭЭ ГЭХДЭЭ ЮМ ХИЙЖ БАЙГАА ЗАЛУУСТ БАЯР ХҮРГЭЕ

0  |  0
Багш(59.153.84.163) 2018 оны 01 сарын 31

Арван жилд байхдаа математик, мэдээлэл зүйн улсын олимпиадын медалиудыг түүж байсан Доржоо, Тулгаа хоёр мөн юм шиг байна. мундаг залуустаа амжилт хүсье.

0  |  0
Top