Оросоос оруулж ирдэг хар чавганаас хортон шавж илэрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж энэ сарын 16-23-ны хооронд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Уг шалгалтад нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна.  Энэ талаар,

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэсийн дарга Т.Балжинням:  -Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгууллаа.  Илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын ахлах байцаагчийн 26 заалт бүхий зургаан албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зургаан аж ахуйн нэгж байгууллагад 5 500.0 мянган төгрөгийн, 14 иргэнд  2100.0 мянган төгрөгийн шийтгэл ноогдуулсан. Мөн  мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй, ажилтан нь эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн.


Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид жимс, жимсгэнэ, хүнсний ногооны 24 дээжийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр 23 дээж нь стандартын шаардлага хангасан бол нэг дээжинд хортон шавж илэрчээ. Тус шаардлага хангаагүй нэг төрлийн долоон кг  бүхий 70.0 мянган төгрөгийн хар чавгыг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, устгалд оруулсан.


Мөн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр НМХГ-ын төв лабораторид хэвийн боов, согтууруулах ундаа зэрэг 87 дээжийг шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангасан байна... гэж ярилаа.

Дашрамд дурьдахад, Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж, ард иргэддээ аюулгүй хүнс хэрэглэж, эрүүл ахуй, стандартын шаарлага хангасан, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгож авахыг НМХГ-аас анхаарууллаа.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.38) 2018 оны 02 сарын 02

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газарт Оросоос орж ирсэн цагаан будаанаөс хортон шавьж илэрсэн боловч 60хоног шалгаж хариу өгнө гэх юм.

0  |  0
уншигч(103.57.95.177) 2018 оны 02 сарын 01

Оруулахаас нь өмнө шинжлэхгүй яасан юм бэ, Хүмүүсийг хордуулсаны дараа шинжилгээ хийж илрүүлнэ гэдэг бол санаатайгаар ард түмний эрүүл мэндийн эсрэг ажилладаг бодлого энэ газарт байна гэсэн үг дээ___

0  |  0
Нягт(202.9.43.22) 2018 оны 01 сарын 31

Хэн оруулж ирдэгийг нь хэлэх зүрх алга уу. Нэртэй устай мэдээлэх нь хойш хойшдоо сургамжтай

0  |  0
Top