Ука сайхан үстэй байдаг нууцаасаа хуваалцлаа

2018 оны 01 сарын 31

"Киви" хамтлагийг Укагүйгээр төсөөлөхийн аргагүй. 40 насны босгыг шүргэж яваа тэрээр хувийн амьдралаа төвхнүүлэхийн зэрэгцээ шинэлэг уран бүтээлүүдээрээ фэнүүддээ бэлэг барьсаар байгаа. Өдгөө Монголчуудын үзэх дуртай нэврүүлгийн нэг болсон "Voice of Mongolia" шоуг шүүж буй Ука маань сайхан үстэй байдаг нууцаасаа дэмжигч фэнүүддээ хуваалцлаа.

ҮСЭЭ АРЧЛАХ ЭНГИЙН АРГУУД

1.Үс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэй

2.Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн бөгөөд ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг.

3.Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.

4.Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй.

5.Үсний арчилгаанд сам чухал. Хэний ч санаанд оромгүй сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай.

6.Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.

7.Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.

8.Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үстаньсэвсгэр зөөлөн, өнгөлөг болно.


9.Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.

10.Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай.
Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална.

2.ҮСИЙГ ХЭРХЭН ЗӨВ УГААХ ВЭ?

Үс болон хуйхны арчилгааны 80 хувь нь угаалтаас шалтгаалдаг ба дутуу болон буруу угааснаас болж хуйханд нян бактер үржих, загатнах , хатгах, эвгүй үнэр гарах, хуйх хөндүүр болох мөн үсний хүйтэнцэр бохирдсоноос болж үс үндэстэйгээ унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Ихэнх хүмүүс сайн шампуны сайн тос маск гэхээс илүү угаалт чухал гэдгийг мэддэггүй

1. Хүйтэн бүлээн усаар угаах :
Халуун ус хуйхыг цочроож хуйраашуулдаг ,хуурайшсан хуйх хагтаж эмзэгшдэг мөн тослогын булчирхайг өдөөж улам тослог болгодог байна.

2. Шампунаа зөв сонгох:
Хагтаж байна гэж байнга хагны эсрэг шампууниар тогтмол угаадаг. Нүүрийг угаахдаа байнга ширүүн гуужуулаад угаагаад байвал нүүр маш их хуурайшна. Үүнтэй мөн адил үс болон хуйх хэт хуурайшсанаас шалтгаалаад хаг бүр ихсэдэг. Тиймээс 7 хоногт 3 угаалаа гэж бодоход 1 удаагийнхаа угаалтыг цэвэрлэгээтэй шампууниараа 2 угаалтыг нь зөөлөн буюу үсэнд чийг өгөх мөн үсний эрдэс уураг нөхөх зэрэг шампуниараа маш сайн массажлаж угаалт болгоноо сайн хийх ёстой

3. Ангижруулагч заавал хэрэглэж угаах ёстой
Шампунь маань 1 төрлийн угаалгын бодис ба ангижруулагч нь түүнийг үс болон хуйхнаас саармагжуулж гаргах үсний хайрсан давхаргыг бага ч гэсэн хааж үсэнд бүрхүүл үүсгэнэ.
Мөн хүйтэн бүлээн усаар юу ч үлдээлгүй маш сайн удаан зайлах ёстой.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэ хэ(202.131.231.83) 2018 оны 01 сарын 31

Тийм шүү, ангижруулагчийн оронд тэжээлийн маск яг адил тогомсог сахйан болгодог. Толгойгоо аль боло угаах хугацаагаа багасга гэж гадны сайтууд бичээд байхад, Ука аль болох орйхон угаа гээд байхийн. Зэ зэ өөрийнхөөрөө л угаана даа

0  |  0
Gana(27.123.214.110) 2018 оны 01 сарын 31

Uschid sngijruulagchiin orond tejeeliin maskaa hereglehiig zuvluh bolsoor olon jil bolj baigaa.

0  |  0
Top