Даваа гүвээний замыг өдөр бүр онгойлгож байна

Завхан аймгийн хэмжээнд цасан шуурга шуурч зам, даваа гүвээ хаагдаж байгаа аж. Тэр бүрт улсын болон орон нутгийн чанартай зам даваануудыг онгойлгох хусалт хийх, үнс цацах, нэмэлт тэмдэг тэмдэглэгээ тавьж байгаа гэнэ. Тус аймгийн АЗЗАН компаниас ажлын хэсэг гарч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комисс мэдээлжээ.

 Өнөөдөр гэхэд Их-Уул–Тосонцэнгэл сумын хооронд цасаар шуурч буй мэдээтэй байна. Тиймд зам нарийссан хэсэгт автогрейдер, авто ачигч, өөрөө буулгагч нэг, үйлчилгээний автомашинтай долоон хүнтэй ажлын хэсэг хусалт хийж байгаа аж. Улсын чанартай болон орон нутгийн чанартай авто зам, даваануудад он гарсаар нийт 40 удаагийн хусалт хийж, үнс цацжээ.

 Тухайлбал Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн замын 71 км болон Нөмрөг-Баянтэс-Баруундаваа чиглэлийн 22 км-т хоёр удаа хусалт хийж автозамыг аюулгүй болгосон байна. Түүний дээр Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн давааны замд 28 км-т хусалт хийж, 15 км-т цацлага, түр тэмдэг тэмдэглэгээг энэ сарын 17-25-ны хооронд хийжээ. 

Харин Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замд 40 км-т хусалт хийж, үнс цацлагыг гурван удаа хийж, цас шуурч зам ховилдсон байсныг онгойлгожээ. Мөн Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн Солонготын давааны замд 95 км-т хусалт хийж, 10 км-т цацлагыг энэ сарын 04-25-ны хооронд нийт долоон удаа хийсэн байна.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )