Хавиргаа хасуулаад барби болсон залуу

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Гоо сайхны мэс заслын тусламжтайгаар өөрийн дүр төрхөө өөрчилсөн олон хүмүүс байдаг.Тухайлбал багаасаа барби шиг болохыг хүсэн мөрөөдөж байсан Украины иргэн Валерий Лукяноваг дурдаж болно. Тэрбээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэд хэдэн мэс засал хийлгэж “амьд барби” хэмээх цолыг хүртсэн байдаг. Валерий ногоон хоолтон  бөгөөд нарийхан  бэлхүүсээ хадгалахын тулд маш хатуу хоолны дэглэм барьдаг байна. Тэрээр өдөрт ихэвчлэн өөрийн бэлтгэсэн жимс, ногооны шүүсээ уугаад л өөр  юм иддэггүй аж. Мөн ирээдүйд хоолноос  бүрэн татгалзаж нарны гэрлээс энерги авч "хооллоно" хэмээн нэгэн удаа ярилцлагадаа дурдаж байжээ.

Валерийн мэс заслын өмнөх ба дараах төрхийн харьцуулалт


Валерий Лукянова шиг барби болохыг хүссэн эрэгтэй хүмүүс ч цөөнгүй бий. Тэдний нэг бол “Хүүхэлдэй эр” гэж нэрлэгддэг Кен юм. Тэрбээр өөрийгөө эрэгтэй барби Кэн гэдэг бөгөөд бразил гаралтай мэс засалд донтогч юм. Кен өөхөө соруулах, шанаагаа хэлбэрт оруулах, үс суулгах, уруул, хамар, нүд, шүд янзлуулах гэх мэт маш олон засалд орж, тоймгүй олон удаа мэсний дор хэвтэн байна. Түүнийг 100 гаруй удаа мэс засалд орсон гэх албан бус мэдээлэл байдаг аж. Мэс заслын нийт зардал 700 мянга гаруй доллар болсон гэнэ. Түүний хувьд мөнгө тийм ч их асуудал биш аж. Учир нь тэрбээр эмээ, өвөөгөөсөө их хэмжээний хөрөнгө өвлөн авчээ. Кен 4 хавиргаа авахуулсан нь түүний хийлгэсэн хамгийн том мэс заслын нэг аж. Тэрбээр Хасуулсан хавиргаа уусмалд хийн барьж, зургаа даруулсан нь цахим ертөнцөд олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Мөн Кен мэс заслын аргаар 6 пак буюу гэдэсний 6 толгойт булчин хийлгэжээ. Мөнгө л байвал өөрийн хүссэн дүр төрхөндөө хувирч болохыг Кен баталж байгаа аж. Гэвч Кен өөрийн гадаад төрхөндөө тийм ч их сэтгэл халуун байдаггүй гэнэ.


Кений мэс засалд орохоос өмнөх төрх


Ариунаа Онгио

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(202.179.24.237) 2018 оны 02 сарын 01

JINHENE MONGOL BOLCHIJ

0  |  0
Top