Кристин Стюарт найз бүсгүйтэйгээ папарацид өртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Чамгүй олон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлж чадсан авьяаслаг жүжигчдийн нэг бол Кристен Стюарт юм. Түүнийг хүмүүс “Хиртэлт”  цувралын Бэллагийн дүрээр нь түлхүү мэдэх биз ээ.  Нэгэн үе Кристин Стюарт Роберт Паттинсонтой үерхэж Холливудын сайхан хосуудын нэгээр нэрлэгдэж байсан. Гэвч “Цасан гоо ба анчин” кинонд тоглох явцдаа найруулагч Руперт Сандерстай учир ургуулж, үнсэлцэж, тэврэлдэж явах зургууд нь олон нийтийг цочроосон юм. Тухайн үед Руперт эхнэр, хүүхэдтэй байсан төдийгүй, Кристен өөрөө ч Роберт Паттинсонтой үерхэж байсан юм. Тэдний энэ нууц зураг хамгийн үнэтэй папарацийн зургаар тодорч, хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр заларч байсан удаатай.

Үүний дараагаар Кристин Стюарт өөрийгөө стрейт буюу аль аль хүйсийн хүнийг сонирхдог гэдгээ олон нийтэд зарласан юм. Улмаар Францын дуучин, ая зохиогч Соко хэмээх бүсгүйтэй болзож эхэлсэн байдаг. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Кристин Стюарт Алисия Каргил хэмээх бүсгүйтэй үерхэж эхэлсэн юм. Тэдний харилцаа мөн л удаан үргэлжлээгүй. Киристин  мөн л Алисияагаас салж Сэнт Винсент нэрээрээ алдаршсан Энни Кларктай үерхэх болсон юм. Гэвч тэдний харилцаа мөн л удаан үргэлжлээгүй.

Тэгвэл Киристин хамгийн сүүлд шинэхэн найз бүсгүй Сэтлла Максвэлтай хамт папарацид өртжээ.

Соко болон Киристин

Алисия Каргил болон Киристин

Сэнт Винсент болон Киристин

Сэтлла Максвэл болон Киристин


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
КККК(124.158.109.60) 2018 оны 02 сарын 02

ПААААШ ЗАВААН ЮМАА

0  |  0
Top