Ц.Нямдорж: Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

"Эрдэнэт" үйлдвэр Английн дээд шүүх дэх арбитрын маргаанд ялагдсантай холбоотойгоор тус үйлдвэрийн гадаад данс, санхүүгийн гүйлгээг хаасан тухай мэдээлэл гараад эхэллээ. Тэгвэл энэ хэр бодитой эсэх талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад 

"Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа.  Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн. Тэгээд олигтой юм болоогүй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги,  торгууль, хүү гэсэн юм бий. “Эрдэнэт” үйлдвэр  “Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй. Ардчилсан намынхан л улстөржүүлээд яриад байгаа асуудал. Өмнөх эрх баригчдын үед ч яригдаж л байсан.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед танилцуулах юм хийгдээд, ажлын хэсэг байгуулаад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалсан юм билээ. Маргаан бол “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын л асуудал. Битүүмжилсэн гэдэг худлаа мэдээлэл тарааж олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байгаа хэрэг" гэсэн юм. Дашрамд дуулгахад,  энэ хэрэгтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар 13, 14 хүнийг шалгаж байгаа юм байна. 

Эх сурвалж: Zindaa.mn

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэнгэт новшид(122.201.25.46) 2018 оны 02 сарын 02

энэ дандаа худлаа ярьж байх юм АН эрдэнэтийн 51% барьцаанд байна гээл байхад ор үндэсгүй зүйл гээл байсан одоо үнэнд гүйцэгдэж байж бас битүүмжлээгүй ор үндэсгүй зүйл гэдгээ хэлсээр байх юм стандарт банк битүүмжлээд өгөөч гэж хүсэлт гаргаад байна гэхэд худлаа гэхийн оронд арга хэмжээ авч ажиллааач энэ төрд яацан мануухайнууд суучаа вэ

0  |  0
1111(103.229.120.31) 2018 оны 02 сарын 01

Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн. Тэгээд олигтой юм болоогүй.ч гэх шиг чи л болоод мэдэхгүй байгаа байх даа МАН-ийн хөрөнгийг хурааж Хаавал таарна.

0  |  0
ddd(59.153.84.70) 2018 оны 02 сарын 01

Оюу толгойн 155 саяын татварын акттай шууд холбоотой гэдэгт эргэлзээд ч хэрэггүй

0  |  0
БӨ(182.160.3.133) 2018 оны 02 сарын 01

ЭРДЭНЭТИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВЛАА ГЭЭД БАЙСАН БӨӨН ӨР АВСАН ЮМАА ДАА.

0  |  0
зочин(202.179.26.213) 2018 оны 02 сарын 01

Нямка одоо Олон түмний дунд гайгүй явсан Нэр хүндээ нэг муу Машинаас болж Шавартай хутгах гэж Нямка Юм үзсэн Хашир хүн баймаар эсвэл тийм Шуналтай хүн үү үгүй бол тийм юм үзээгүй Хүн үү Бөх хүн бүдүүн өвсөнд гэгч боллоо шүү дээ Уг нь Шударга Хүн гэж бодож байсан арай л түрэгдчихэв үү дээ

0  |  0
Жа та болгоо(202.72.245.206) 2018 оны 02 сарын 01

УНТАЖ БАЙХАД ЧИНЬ ТИЙМ ШИЙДВЭР ГАРЧИХСАН Ш ДЭЭ ДААНЧ ЖОРЛОНД ОРООД ЗАСАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ДЭЭ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЮМ УУ ШАХАА ХИЙЧИХГҮЙ ЮУ ДАА

0  |  0
Иргэн(27.123.214.109) 2018 оны 02 сарын 01

Эрдэнэтийг өрөнд оруулсан нь үнэн л юм байна даа. Хэн төлөх бол.

0  |  0
Top