Хөвсгөл аймгийнхныг 7000 зээр айлгаж байна

Админ | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Өвөлжилтийн байдал Монгол орны хэмжээнд хүндхэн үргэлжилж буй. Цөөн тооны аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хэвийн, түгшүүр багатай, тавтай өвөлжиж байна. Тэдний нэг Хөвсгөл аймаг. Тус аймгийн нутаг дэвсгэрт зээрийн сүрэг орох сургаар аймгийн удирдлагын түвшнээс эхлээд ард иргэд нь сандралдаж буй сурагтай. Байгалийн зэрлэг амьтад зөнгөөрөө цаг агаарын дулаан, өвс ургамлын арвиныг даган тийшээ зүглэсэн бололтой. Одоогоор тус аймгийн нутагт 26 зээр өвөлжихөөр нэвтэрчээ. Харин тэдний араас 7000 гаруй зээр хуйлран буй нь нутгийнхныг түгшээж орхижээ. Зээрийн сүргийг дагаад малын халдварт өвчин орж ирж болзошгүйд хамгийн их санаа зовж байгаа аж. Өнөөдөр тус аймагт Улсын Онцгой комиссын гишүүд ажиллаж байгаа бөгөөд тэдэнд хамгийн түрүүнд хөндөж тавьсан асуудал нь 7000 зээр очиж байгаа явдал гэнэ. Тиймээс Холбогдох яамны төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Хөвсгөлд  ирүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилуулахаар болжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.243.50) 2018 оны 02 сарын 01

Зээрийг чөлөөтэй болговол ядуучууд маань хоолтой хонодог болно.Чихрийн шижинд хэрэглээд байх шиг байна.Арьс махыг нь ашигладаг технологитой болох байх.

0  |  0
Дашка(202.131.243.50) 2018 оны 02 сарын 01

Зээр ямарч хэрэггүй шүлхий тараасан амьтан.Шүлхийнээс болж улсад ямар их хохирол гарч байгааг тооцох цаг болсон.Мах экспортлох ажил гацдаг.Малаа устгалд оруулдаг.Бэлчээр талхалдаг.Хорио цээрийн дэглэмээр олон хүн ажилуулдаг.Тэр нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болж чаддаг ч зээрийн сүрэгт саад болж чаддаггүй.Хуучин цагт зээр гадагш нь зардаг байсан.Эсвэл чөлөөтэй агнаж тоог нь багасгах бодлого хэрэгтэй байна.

0  |  0
Top