Натали Портман 13 настайдаа хүчирхийлэлд өртөж байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

“Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портман Холливудын алдартай продюсер Харви Вайнштейний эсрэг “Time’s Up” гэх кампанит ажлыг зохион байгуулагчдын нэг билээ. Харви Вайнштейн эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь илэрч дуулиан тариад байгаа юм. Натали кампанит ажлынхаа талаар сэтгүүлчдэд ярихдаа “Удаан хугацааны дараа дуугарч байгаа ч зөв цагаа олсон гэж бодож байна. Бид урлаг гэх энэ ариун мэт ертөнцийн ард ямар аймаар зүйл болдгийг бусдад илчлэхийг хүсч байна. Бидэнтэй нэгдсэн бүсгүйчүүд бэлгийн дарамт шахалтын хохирогч болсон хүмүүс. Бид нэгдэж цэцэг шиг ариухан охидыг хэн нэгний зугаа цэнгэлийн хохирогч болохоос хамгаална” гэжээ.

Жүжигчин бүсгүй энэ үеэрээ 13 настайдаа бэлгийн дарамтад өртөж байснаа ярьсан байна. Энэ талаараа одоо л ам нээж байгаагаа тэрбээр “Үнэнийг илчлэхэд тохиромжтой цаг үеийг хүлээсэн. Кино урлагт зүтгэхээр шийдсэн жаахан охидыг хүчирхийлж, дуугүй байсных нь хариуд дүр өгнө гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс би үүнийг эсэргүүцэж, жүжигчний ур чадвараа дээшлүүлэн мэргэжлийнхээ чадвараар өдий зэрэгт хүрсэн. Харин зарим жүжигчид бэлгийн дарамтад өртөөд ч болов ажилтай байхыг чухалчилдаг. Би үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. 13 настай байхад минь бэлгийн дарамт үзүүлж байлаа. Үүнээс болоод би олон жил хэн нэгэнтэй тэврэлдэж, үнсэлцэх дүрээс татгалзсан” гэжээ. Натали Портманы санаачилсан ажлыг Холливудын олон жүжигчин дэмжиж байгаа аж. Түүнчлэн жүжигчин бүсгүйн нөхөр нь түүнийг ойлгож, дэмжиж байгааг Натали ярьсан байна.

https://kulturologia.ru/files/u8921/portman-02.jpg

https://uznayvse.ru/images/content/2017/12/uzn_15137807748.jpg

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(58.232.124.248) 2018 оны 02 сарын 13

Yamar balair hogiin yum ni zovtgoj ooroo bogsoo tavij ogdog ch gehshig hutsaad bainaa Ene estoi goe mundag gaihanshigtai jujigchin huuhen Buzar bulai hereg hiisen erchuud uhliin muuhaigaar uhne dee

0  |  0
(202.131.243.186) 2018 оны 02 сарын 02

Яанаа! ийм юм бичиж байгаа энэ хүн өөрөө бага насны охид хүчиндэгч байх!! зүгээр ч юм уншиж чадахгүй, ухамсрын аймшигтай хоосрол доройтол нүүрлэжээ, чааваас энэ хүнийг бурхан өршөөг!!!! БУСДЫН ЗОВЛОНГ ТАВЛАГЧ!!!

0  |  0
(202.179.26.35) 2018 оны 02 сарын 02

УРЛАГТ ХӨЛ ТАВЬЖ БАЙГАА ЗАЛУУСТ БАЙДАГ Л ЗҮЙЛ МАНАЙД Ч БАС БАЙГАА ОД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ НЯЛХ ОХИД ХҮҮХДҮҮД БҮГД БИШ ГЭХЭД ТОДОРХОЙ ХЭСЭГ МЭДЭХ Л БАЙХ.

0  |  0
(202.131.243.186) 2018 оны 02 сарын 02

Хүний эрх дээдэлдэг гэж өөрсдийгөө дөвийлгөдөг АНУ-д хүчиндүүлээгй эмэгтэй байдаг юм уу. жинхэнэ хүчирхийллийн эх орон юм бишүү

0  |  0
ss(150.129.142.13) 2018 оны 02 сарын 02

Tenegteerei. 13 nastai joohon huuhed yamar umaa medeh bilee. Huuhedgui amitan uu

0  |  0
(103.87.255.42) 2018 оны 02 сарын 01

ПОРТМАН ТЭР ҮЕДЭЭ ӨӨРӨӨ ДУРТАЙ Л БАЙСАН БАЙХ. ХӨӨРХИЙ ВАНГШТЭЙН

0  |  0
sfxs(133.5.67.166) 2018 оны 02 сарын 01

Buzar erchuud!! Doodohdoo zahiragdsan araatnuudiig ustgah yumsan!

0  |  0
Top