Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно

2018 оны 02 сарын 01

 

Адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг Төсвийн бүх ерөнхийлөн захирагчид Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов.

Энэ нь ижил хүчин чадалтай нэг сургуулийн барилга барихад шаардагдах хөрөнгө аймаг бүрт харилцан адилгүй, хэт зөрүүтэй байдаг зохисгүй байдлыг халах зорилготой юм.

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 636 төслийн 275 нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт, 50 нь эрүүл мэнд, үлдсэн нь дэд бүтэц болон бусад салбарт байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.118.81) 2018 оны 02 сарын 01

Ижил загварын сургууль цэцэрлэгүүдийг барихад шаардагдах хөрөнгийг ижил байлгах арга хэмжээг авах нь зөв шүү дээ

0  |  0
Дашка(202.131.243.50) 2018 оны 02 сарын 01

Евро стандартын цемент,хөнгөн блок МАК-д байгаа шүү.Монголчуудаа дэмжье.Үйлвэрээс нь ирээд ав хамгийн хямд чанартай.

0  |  0
зочин(202.131.243.50) 2018 оны 02 сарын 01

Маш зөв

0  |  0
Top