Хөргөгчинд хадгалж болохгүй 10 төрлийн хүнс

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Хөргөгчинд хадгалж болохгүй арван төрлийн хүнсийг танилцуулвал:

1. Сонгино. Сонгиныг хөргөгчинд хадгалахад зөөлөрч, хөгцрөхөөс гадна таагүй үнэртэй болгодог гэдгийг эзэгтэй нар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Мөн сонгиныг төмстэй хамт нэг дор хадгалдаггүй.

2. Кофе. Хөргөгчинд кофе хадгалвал үнэр, амтаа алдаж, оронд нь хөргөгч доторх бусад хүнсний үнэрийг шингээж авдаг.

3. Оливийн тос. Хөргөгчинд хадгалснаар өтгөрч чангардаг.

4. Базилик. Базиликийн навчийг устай аяганд хадгалвал зохино. Хөргөгчинд хадгалсан тохиолдолд бусад хүнсний үнэр шингэдэг.

5. Зөгийн балыг өрөөний хэмд сайн хадгалвал хэдэн арван жил болсон ч зүгээр.

6. Сармис. Хөргөгчинд хадгалахад хөгц ургаж мууддаг сармисыг хуурай, сэрүүн газар хадгалах ёстой.

7. Талх. Хөргөгчинд байсан талх илүү хурдан хатдаг.

8. Авакадо. Энэ жимсний хальсыг нь арилгаж хэрэглэнэ гэж байгаа бол хөргөгчинд хадгалж хэрэггүй. Харин аль хэдийнэж хальсалсан бол хөргөгчинд хадгалах нь зүйтэй. 

9. Төмс. Хөргөгчинд хадгалснаар хөлдөж зөөлөрдөг төмсийг цаасан уутанд хуурай газар хадгалах хэрэгтэй.

10. Хөргөгчинд хийж болохгүй хүнснээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь улаан лооль. Хүйтэн хэмд орсон улаан лоолийн гүйцэд боловсрох процесс зогсож, хэлбэр бүтэц нь алдагддаг.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top