Зөвхөн Монголд л харж болох жагсаалууд

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Хөгийн ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү нэгэн зүйлийг нэхэн сануулмаар санагдаад болдоггүй ээ. Тэр зүйл бол төрөл бүрийн жагсаалууд. Монголчууд үзэл бодол, үг хэлэх эрхээ сүүлийн долоо, найман жилийн хугацаанд тунч сонирхолтой өгүүлдэг болжээ. Олон үг нуршилгүйгээр тэр жагсаалуудын фото зургуудаас нийтэлье.

2015 оны 1 дүгээр сарын 16

Өлгийтэй хүүхдүүд жагсав

Дэн өвлийн хүйтнээр төв талбайд өлгийтэй хүүхдүүд жагсав. Тухайн үеийн "Шийдлийн" хэмээх Засгийн газрын "хавтгайрсан халамжуудыг танана" гэсэн шийдвэрийг эсэргүүцэж ийн жагсаж байв.

Өлгийтэй хүүхдийн жагсаал зурган илэрцүүд

2015 оны 2 дугаар сарын 4

Трактортай жагсаал хийлээ

Трактортай жагсаал зурган илэрцүүд

 

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  Чингисийн талбайд трактортой жагсаал зохион байгуулж байв. Тэд Монголынхоо хэрэгцээг бүрэн хангах буудай байсаар байтал өндөр үнээр гадаадаас буудай экспортолж байгааг эсэргүүцэж байв.

2012 оны 11 дүгээр сар

Буйдантай жагсаал болов

Буйдантай жагсаал болов зурган илэрцүүд

Одоогийн эрх баригч нам МАН-ынхан Төрийн ордонд хэд хоног буйдантай жагсаал хийж байв. Ингэснээрээ тэд жагсаалын шинэ хэлбэрийг авчирсан ч гэх. Ямбаа эдлэнгээ жагсаалаа хийсэн тэдний энэ үйлдэл одоо ч яригдсаар л байдаг.

2016 оны дөрөвдүгээр сар

Гурван мянган гутлын жагсаал болов

Гутлын жагсаал зурган илэрцүүд

Энэ нийгэмд болж байгаа бүхнийг эсэргүүцэж, эзнийхээ өмнөөс Төв талбайд 3 мянган гутал "үгээ хэлэв".

2018 оны 1 дүгээр сарын 13

Хэвтээ жагсаал

Хэвтээ жагсаал зурган илэрцүүд

Жагсаалын төрөл хэлбэрийг баяжуулж хөхөө өвлийн хүйтнээр хэвтэж жагссан хэсэг бүлэг хүмүүс гарч ирэв.

2017 оны 1 дүгээр сарын  28

"Боож үхлээ" 

Боож үхлээ зурган илэрцүүд

Улаанбаатарын утаанд төр засгаас онцгой анхаарал хандуулах цаг болсныг сануулж, иргэд "Боож үхлээ" жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулав.

2011 оны 8 сарын 19

Морьтой жагсаал

Морьтой жагсаал зурган илэрцүүд

Сүхбаатарын талбайд сүрийг үзүүлсэн жагсаал болов. Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Дашдэмбэрэл тэргүүтэй гишүүд морин тэргэнд 20 гаруй монгол гэр  ачаалж  төв талбайд жагсаал хийж байлаа.

Нүцгэн жагсаал элбэгшив

Нүцгэн жагсаал зурган илэрцүүд

Нүцгэн жагсаал Хангарьд ордны өмнө зурган илэрцүүд

Сүүлийн үед нүцгэн жагсаалын тоо нэмэгдэх шинжтэй. Хагас нүцгэлсэн хүүхнүүдээс эхлээд хамаг хувцсаа тайлж тэмцэгчид хүртэл төрөн гарах шинжтэй.

2014 оны 4 сарын 10

"Давхар дээл"-ийг эсэргүүцэв

Давхар дээлийн жагсаал зурган илэрцүүд

Хамгийн сүүлд буюу өчигдөр болсон АН-ын жагсаал

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.180) 2018 оны 02 сарын 02

энийг чинь л Ардчилал гээд байгаа ухаантай Жагсаад Өлсөөд Хэвтээд Шалдлаад Гуталаа эгнүүлж тавилаа аргаа бараад Босож үймэж байшин шатаалаа эцэст нь 5н Залуу амиа өргөлөө байдаггүй ээ өнөө Дарга нар таг чиг яачихсан Дарга нар гэж ийм байдаг бүү мэд ерөөсөө хөдлөх ч үгүй тоох ч үгүй яадаг шүү юм байгаа бүү мэд

0  |  0
s(202.131.243.190) 2018 оны 02 сарын 02

mongold yer ni ajil hiideg humuus bn uu engeel erguuteel uls tur hiij uuriiguu busdiig huurch neg nasnii amdralaa urne gedeg ymar ikh haruusal be zaluusaa ta nar uursdudteigee neg yariltsaj uzeech mongold amdarwal ene humuusees neeh deerdeh ym bn uu? Ur huuhdee yadaj zuw hugjiltei orond zuw irgen bolgoj usguh ni deer bh aaa zuwhun americ shuu gehdee ene uls ruu yawah buh bolomjtoi argiig heregle zaluusaa eswel luivarchin, hulgaich, hudalch adgiin nowsh bolj neg nasnii amdralaa barmaar bn uu ta nariin songolt !!!

0  |  0
cc(27.123.212.138) 2018 оны 02 сарын 02

AH boliochdee zohihgui bainaaaa,ta nar ard tumnee boddoggui baisaan.Zasagt garaad 2012 ond nuraana buulgan torgono hariuclaga toocno geed l kompaniudiig ih zovoosnoo martaa yu,tana namiin Erdenebat gegch halzan ovgon oroi bur tv eer mon in hucaj bilee

0  |  0
Top