Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо хамтран Монголын Үндэсний музейн ажилчдад зориулан "Гамшгаас хамгаалах, гамшгийн үед анхны тусламж үзүүлэх" сургалтыг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Монголын Үндэсний музей нь Монгол түмний оюуны сэргэн мандалтад үнэтэй хувь нэмэр оруулах, соёлын биет болон биет бус өвийг судлан олон нийтэд таниулах зорилготой байгууллага юм. Нийт 57,000 гаруй үзмэрийг хадгалан байнгын үзүүлэнгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимаар дамжуулан жилдээ дотоод гадаадын 80.000 гаруй үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг улсын онцгой объект юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 0 )