Жүжигчин Э.Пүрэвжаргал: Аймшгийн юм харагдахаар нь айгаад орилсон чинь би өөрөө байсан

Жүжигчин хүн гэдэг хоёр өөр ертөнцөд амьдарч буй мэт сонирхолтой агаад адармаатай амьдралтай хүмүүс. Тэдний нэг “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Админ Z” болон саяхан нээлтээ хийсэн “Орилоон” кинонд тоглосон шинэ залуу уран бүтээлч, жүжигчин Э.Пүрэвжаргалтай ярилцлаа.

- Таны урлагт дурлах болсон шалтгаанаас ярилцлагаа эхлэе?

-Сайн, муу бүх зүйлийг нэг амьдрал дээр бүгдийг нь үзүүлж чадах юм шиг санагдаад урлагт дурласан. Багадаа сониуч хүүхэд байсан учраас сонирхсон, оролдож үзэхсэн гэсэн зүйлээ урлагаар дамжуулж гаргахыг хүсдэг. Тэгээд л урлагт дурлаж жүжигчин болсон доо.


-Жүжигчин хүний бүтээсэн анхны дүр л цаашдынх нь бүтээлүүдийн дүрдүүдийн хувь заяанд нөлөөлдөг болов уу гэж санадаг. Таны бүтээсэн анхны дүрийн тухайд?

-Тийм байх шүү. Анхны дүр гэвэл найруулагч Мандах, Гантулга нарын хамтын бүтээл “Эгэлийн гайхамшиг” гэж арилжааны бус кинонд, Гэгээнээ гэх эмэгтэйн дүрийг бүтээж байсан. Энэ дүр маань хөдөлмөрч мундаг, авьяастай сайхан сэтгэлтэй охины дүр л дээ. Миний бүтээсэн дүрүүд дундаас хамгийн эерэг гоё дүр.

-Саяхан “Орилоон” аймшгийн кинонд дүр бүтээлээ. Ер нь энгийн кинонд тоглох, аймшгийн кинонд тоглох нь хэр зөрүүтэй байдаг бол?

-Маш том ялгаа бий. Энгийн дүр дээр бие биетэйгээ харьцдаг бол аймшгийн дүрийн хувьд хий зүйлтэй харьцаж, айдаг, цочдог, тэрэнтэйгээ хөөцөлддөг. Жүжигчин хүний хувьд илүү их чадвар болон илүү их төсөөлөн бодох, өөрийгөө дайчлах чадвар шаарддаг.

-Хуучин эвдэрсэн байшинд шөнийн цагаар зураг авалт хийхээс эхлээд сэтгэл сэрдхийлгэм орчинд дүр бүтээсэн байдаг. Бодит байдал дээр ч гэсэн айдас төрөм үү?

-Айшгийн киноны обьект тансаг байсан удаа Монголд байхгүй. Дандаа хуучны балгас, хаягдсан ганц өнчин байшинд зураг авахуулдаг. Гэхдээ бүгд л адилхан шашин шүтлэгтэй учраас өөрийн мэддэг тарниа уншиж, арцаа уугиулаад зургандаа ордог. (инээв) Ганцаараа зургаа авахуулахад би булан тойрох хэсэг дээр яг л араас юм бариад авах шиг л айдастай мэдрэмж төрж байсан.

-Бүтээлээ эргээд харахад, ямар сэтгэгдэл төрж байв?

-Ер нь бол энэ бүтээл дээр сайн явсан байна гэх дүгнэлт байхгүй. Харин үүнийг ингэх байж, нэг зүйл дутуу байна гэж өөрийгөө шүүмжилдэг. Дараа дараагийн уран бүтээл дээрээ алдаагаа засахыг хүсдэг. Найруулга уран бүтээл тал дээр шүүмжлэх эрх байхгүй.  “Ороолон” кино төрлийн хувьд миний анхны аймшгийн кино байсан. Энэ кинонд тоглож байхад ямар ч аймшгийн киноны талаар мэдлэггүй байлаа. Би өөрөө айх ёстой юм шиг бодож байсан бол “Орилоон” кинон дээр би айна, миний айдаснаас хүмүүс айх ёстой гэдгийг ойлгож ажилласан. Мөн камертайгаа илүү харьцаж туршлагажсан.


- Монголд аймшгийн киноны зах зээл, орон зай ямар байдаг юм бол. Үзэгчдийнх нь хүрээлэл хэр вэ?

-Аймшгийн киноны орон зай бол байгаа. Арван жилийн сургуулийн хүүхдүүд, залуу үеийнхэн их үздэг. Тухайн эрэлтээ хангах гэж жилд нэг аймшгийн кино гарч байх шаардлагатай гэж бодож байна.

-Тоглосон аймшгийн киноныхоо дүрээс айх тохиолдол гарч байсан уу?

-Нээрээ тийм тохиолдол гарч байсан. (инээв)Ороолон кинонд Зулаа гэдэг охины дүрд тоглосон. Мөн Ороолонгийн дүрд маск зүүж ажилласан. Маск нь хатуу биш, арьс шиг зөөлөн тэрнийгээ зүүчихээд зургандаа орох гээд хүлээж байсан. Зураг авалт эхэллээ гэхээр нь босоод явахдаа хувцасны өлгүүрийн толины өмнүүр өнгөрсөн чинь аймшгийн юм харагдахаар нь айгаад л орилсон чинь би өөрөө байсан. (Инээв) Очоод нөгөө хэддээ хэлж чадахгүй эвгүй байдалд орж байсан.

-Гадаадын томоохон аймшгийн киноны уран бүтээлчид янз бүрийн байдалд орсон тохиолдол байдаг. Найруулагч нь галзуурсан гэх мэт. Өөрийн тань хувьд ийм зүйл тохиолдно гэхээс айхгүй байна уу?

-Өөрийнхөө ар талыг маш сайн хамгаалж байж уран бүтээлдээ ордог. Аймшгийн кинонд дээр үхдэг, сүнс болдог, хүчиндүүлдэг зэрэг ямар ч дүрд орохдоо өөрийн дотоод сэтгэл, оюун ухаан, шашин шүтлэгийн тал дээр хамгаалалт хийдэг. Гадаадын хүмүүсийн хувьд худлаа сенсаци л гэж боддог.

-Шинээр гарч ирж байгаа залуу жүжигчин хүний хувьд тулгарч буй бэрхшээлтэй зүйл байна уу?

-Ямар нэгэн дүрийг голж шилэх биш, ямар нэгэн дүрийн амьдруулах гэж, өөрийгөө сорих гэж аймшгийн эротик, драмын романс, инээдмийн бүх төрөлд хүчээ үзэж байна. Зарим хүмүүс яг тэр дүрээр нь хүлээж авдаг. Би “Мөрдөгч” гээд олон ангит киноны төгсгөлийн анги дээр биеэ үнэлэгч, охидуудыг зардаг хүүхний дүрд тоглосон. Гэтэл хүмүүс энэ нөгөө янхан зардаг хүүхэн байна гэж харах жишээтэй.. Дүрийнхэн хүнээр жүжигчин хүнийг үнэлдэг нь хүндрэлтэй байдаг. Ихэнхдээ надад тоглолт шаардсан эсрэг дүр ирдэг. Тэгэхлээр хүмүүс бодит байдал дээрээ ч тийм хүн гэж боддог байх.


-Дараагийн уран бүтээлээ товлосон уу. Өөрөөр хэлбэл урилга ирсэн үү?

-Дараагийн уран бүтээлдээ орсон. Удахгүй нээлтээ хийхээр зэхэж байгаа. Хараахан тов нь гараагүй. Хүлээгдэж байгаа. Сүүлийн хэд хоног нэлээн олон урилга хүлээж авсан. Зохиолыг нь уншиж байгаад, дүрээ судлаад дурлуулсан хүчтэй дүрийг нь сонгоно. Би өөрөө бодит байдал дээрээ зөөлөн, бусдад туслах дуртай. Кинон дээр ч гэсэн ийм зан чанараа гаргахыг хүсдэг. Одоохондоо дандаа л эсрэг талын дүрүүдийг санал болгож байгаа. (Инээв)


-Цаашдын хүсэл мөрөөдөл зорилгынхоо талаар хуваалцаач?

Өөрийгөө одоо байгаагаас илүү гаргахыг хүсдэг. Гэр бүл, ээж аавдаа сайн охин нь байж, мэргэжилдээ ч хичээж сайн жүжигчин болохыг эрмэлзэлж байна. Цаашдаа олон улсын хэмжээний жүжигчин болохыг хүсэж байгаа.

-Таны гэр бүлийн талаар сохирхож байна л даа?

-Би Эрдэнэбилэг гэдэг айлын бага охин нь. Миний ээжийг Жаргалсайхан гэдэг. Миний ах Балжинням спортоор хичээллэдэг. Ах маань хүнтэй суугаагүй. Би хүнтэй суусан. (Инээв) Одоо нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. Нөхрийг маань Нямдаваа гэдэг. Миний урлагийн амьдралыг маш сайн дэмждэг. Миний хүүг Ханхүү гэдэг. Ийм л байна.


-Хэр сайн гэрийн эзэгтэй вэ. Хоол сайн хийдэг гэж дуулсан юм байна?

-(Инээв)Би чимэглэл гар урлал урлах хоббитой, хоол хийх дуртай. Мэдрэмжтэй байж магадгүй. Харин цэвэрлэгээ хийх дургүй. /инээв/ Би нөхрийнхөө дуртай хоолыг хийгээд нөхөр маань миний чадахгүй зүйлийг хийж өгдөг. Бид хоёр тэгээд л дутуугаа нөхдөг дөө.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна.

Чөлөөт цагаараа өөрийнхөө дотоод сэтгэлийг гаргах дуртай. Заримдаа машинаа унаад уулын замаар тайван явах дуртай. Мөн сэтгэлээсээ хэн ч надаас гуйгаагүй байхад хүнд туслах дуртай. Надад туслаач гэсэн шиг л харагддаг тэр үед нь тус хүргэдэг. Энэ жил Билэгсайхан хүүд Мөнхсоёл, Оюун-Эрдэнэ найзуудын хамт өөрсдийн боломжоороо мөнгөө нийлүүлээд Багануурт очиж эргээд арван хоногийн эм тариа, шархны тосыг нь авч очсон. Хүмүүст тус болохыг л хичээдэг.


-Өөртөө хэр их анхаарал тавьдаг вэ? Яаж ийм гоё гоолиг биетэй байна аа?

Манай аав өндөр хүн байсан. Би аавыгаа дууриасан гэж боддог. Ямар нэгэн дэглэм, дасгал хөдөлгөөн хийдэггүй.  Харин төрснийхөө дараа 85 кг болж жин нэмсэн. Тэр үед хонхны баяр болох гээд  төрөөд гурван хоногийн дараа эрчимтэй дасгал хийж, хонхны баяр болох өдөр 55 кг болж турсандаа. (Инээв) Өөртөө анхаарал тавьдаггүй. Харин бусдад анхаарал тавих дуртай.


Ярилцсан Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочин [ 202.179.27.82 ]      |     2018 оны 2-р сарын 03 -нд, 03:42 минутанд

Маскгүй ч Чи угаасаа Аймшигийн царайтай ш дээ

inee [ 202.72.245.122 ]      |     2018 оны 2-р сарын 02 -нд, 06:52 минутанд

kkk ahigaa borluulchih geed l

kkkkk [ 103.229.120.51 ]      |     2018 оны 2-р сарын 02 -нд, 06:01 минутанд

3 honogiin dotor 30 kg hayna gej yu bhav de.Shal hudla yarilaa.

xooe t1ee [ 43.228.131.11 ] 2018 оны 2-р сарын 02 -нд, 07:04 минутанд

turuud 3 xonogiin daraa beltgelee exluulsen gj bn aalzaa

зочин [ 202.9.41.185 ]      |     2018 оны 2-р сарын 02 -нд, 04:27 минутанд

сайхан ярилцлага болжээ

Go to top of page