Дорноговийн малчид бэлчээрийн даац хэтрэхээс эмээж эхэлжээ

Өвлийн улирал шувтарч байгаа ч хүйтний эрч сулрахгүй, хүн малын зутарах янз төлөв нэмэгдсээр. Тиймд нутгийн дулаан, өвсний соргогийг дагнан нүүдэллэгсэд бусад аймаг, сумын бэлчээрийн даацад мэдэгдэхүйц нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан зэрэг суманд Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дундговь, Завхан аймгийн малчдын 22 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа аж.
 
Тус аймгийн хэмжээнд цас багатай, ундны ус сайтай,  цаг агаар таатай байгаа учир энэ жил Дорноговийн малчид нутагтаа өнөтэй  өвөлжиж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Хэдийгээр цаг агаар таатай байгаа ч олон малын хөлд бэлчээр талхлагдах байдал хаврын урт өдрүүдэд гарч  мал зутарч болзошгүй  гэж нутгийн малчид ярьж байна. Мөн гаднын аймаг, сумын 2000 гаруй адуу отроор өвөлжиж байгаа нь ирж буй хаваржилтын байдалд сөрөгөөр нөлөөлж болзошгүй гэж тэд үзэж байгаа юм байна.
Л.Зул
www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Малчин [ 66.181.191.201 ]      |     2-р сарын 02 -нд, 04:29 минутанд

Адуу, ямаа хоёрт малын хөлийн татварыг ахиухан шиг ноогдуулахгүй бол билчээр тахалж, цөлжилт үүсгээд болохоо болилоо?!?!