Аавын хөөрөгний тамхи, ээжийн үсний сэв муу зүйлээс хамгаалдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

“Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч, Зайран В.Мөнх-Эрдэнийн зөвлөсөн өдөр тутамдаа санаж хичээж явбал зохих зөвлөгөөг хүргэж байна.

"Нүүрэн дээрээ содон мэнгэтэй эсвэл сорвитой хүнтэй маргалдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Орой үдэш хол газар явах, ганцаараа явах, зүй зохисгүй газар очих, сүнс гүйдэлтэй газраар явах далдын чанартай , сэтгэлд сэвтэй бүхий л цаг үед тогооны юм уу зуухны хөөгөөр баруун хөлийнхөө дотор талд тэмдэг тавих нь гэнэтийн аваар осол , хэл ам , ад зэтгэрээс маш сайн хамгаалах болно. Мөн байнгын хэрэглэдэг эд  зүйлдээ хамгаалалт хийлгэвэл сайн.

Түүнчлэн муу юм харах, хий юм сонсоод байвал үүнийг арилгадаг дом бий. Ингэхдээ анхны төрөлтөөрөө эрэгтэй хүүхэд гаргасан эхийн сүүгээр нүдээ угаавал хий юм харахаа болино. Зулын бадамыг чихэн дотроо түрхээд, өөрөөр нь арилгатал байлгавал хий юм сонсохоо  болино. Насан туршид нь үйлчлэх сайн дом.

 Биедээ авч явах ёстой хэдэн зүйлсийн жагсаалт  гэж байдаг. Жишээ нь эмээгийнхээ гандтал өмссөн дээлний дотор хормойны өөдөс, аавынхаа хөөрөгнөөс тамхи, ээжийнхээ үсний сэвнээс хэдэн ширхэгийг дээр нь хөх хомоол, загасны нэг ширхэг нуруу зэрэг зүйлсийг тод өнгийн даавуунд хамтад нь хийгээд сахиус хийгээд амилуулдаг. Үүнийг зүүсэн хүнд муу юм ер тохиолдохгүй. Энэ нь хамгийн том хамгаалалт болдог" гэжээ.

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрэн(64.119.16.63) 2018 оны 07 сарын 30

Харин дээр үед ингэж л ахмад буурлууд яридаг хөөрөг мөнгөн аяга мэт эдлэж хэрэглэж явсан эд зүйлээ үр хүүхэддэ үлдээдэг байсан чинь одоо их мэдэгч нар олшироод Инерги сордогч гэх шиг тэнэгтдэг болсон байна Компютороор биеийн Аура хэмжчихээд түүнийгээ өөрөө үзмэрч мэт хүний тархи угаагч олширлоо Яана даа Бурхангүй газар бумба галзуурнаа гэж энэ бхаа ккк

0  |  0
Цээмээ(27.123.212.138) 2023 оны 11 сарын 28

Сонин л юум

0  |  1
z(202.72.245.122) 2023 оны 11 сарын 28

bayarlaa

1  |  0
Delgersuren(69.140.4.82) 2023 оны 11 сарын 28

Saihan zuvlumuj b.na.bayrlalaa.uur ulun saihan zuv.muj uguch b.rai

0  |  1
цэвбаян(103.57.94.232) 2023 оны 11 сарын 28

Маш зөв .Санаж хичээж явнаа. Баярлалаа

0  |  1
Урнаа(27.123.212.143) 2018 оны 02 сарын 02

Баярлалаа

0  |  0
Б(202.179.24.229) 2018 оны 02 сарын 02

Үхсэн баасны чинь чацага

0  |  0
Top