Өгзөгний хэлбэрээр нь мэргэлэх арга

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

 Бидний хувь тавиланг хэлж өгдөг маш олон аргууд төлөгчдөд бий. Эдгээр аргууд нь эртний Египет, Ром зэрэг орнуудаас өнөө цагт уламжлагдан ирсэн нь бий. Цахим нэвтэрхий тольд бичсэнээр, та бидний хувь тавиланг хэлж өгдөг шинжлэх ухааны нэршил бүхий 40 гаруй аргууд байдаг гэнэ. Мэдэгдэж байгаа нь цөөн болохррс мэргэч, төлөгч нарын эзэмшсэн түм буман хачирхалтай аргууд байдгаас өгзөгөөр мэргэлэх  аргыг танилцуулж байна.

Жаклин Сталлоне нь өгзөгний хэлбэрээр ирээдүйг шинжиж чаддаг АНУ-ын алдартай төлөгч бөгөөд түүний энэ арга нь эртний Бабилон, Энэтхэг, Грек, Ром зэрэг орнуудад түгээмэл аж. Эрт цаг өгзөгний хэлбэрээр хувь тавиланг нь зөгнөж харахын тулд өгзгийг нь улаан хүрэн будгаар будах ба папирус цаасан дээр суулгаж гарган хээг нь уншдаг байна. Өгзөгний хэлбэр ба хээгээр унших энэхүү төлөгт хүн ба амьтаны аль алиных нь өгзгийг ашиглах боломжтой бөгөөд тэрээр нохоныхоо өгзгөөр мэргэлж Ж.Бушийг АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж 2001 онд хэлж байжээ.

Өгзгөөр мэргэлэх энэхүү арга нь дэлхийн цөөнгүй оронд тархсан бөгөөд Германд байдаг хараагүй төлөгчийг хамгийн сайн нь гэлцдэг байна. Энэ төрлийн үзмэрчдийн хэлж байгаагаар өгзгийг нь хараад л түүний өнгөрсөн ба ирээдүйг хэлдэг аж. Жишээ нь алиман хэлбэртэй, булчинлаг өгзөг нь эрч хүчтэй, аливаад тууштай, өөртөө итгэлтэй, бүтээлч хүмүүс байдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэнэг(66.181.160.37) 2018 оны 03 сарын 10

Хараагүй төлөгч өгзөгний хээ хэвийг уншлаа юү.

0  |  0
Top