В.Мөнх-Эрдэнэ: Намрын цагт нас барагсдынхаа шарилыг эргэх нь сайн

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 03

"Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч, Зайран В.Мөнх-Эрдэнийн дараах зөвлөгөөг хүргэж байна.

"Оршуулгын газар хүнээ эргэхдээ өглөө бүрэн нар мандсанаас их үд өнгөрөөхгүй хугацаанд  ирвэл сайн. Шингэн цагаан идээ тэр дундаа цагаан сүүтэй очихыг цээрлэдэг. Харин нунтаг цай, чанасан хонины сүүлтэй очих ёстой. Ингэхдээ цайгаа овоолсон байдлаар цацна. Хөлний дор нь бүтэн цайгаа асгаад дээр нь шар тос, зуурсан арвайн гурил тавина. Харин чанасан хонины сүүлийг энд тэнд газар нарийн хэрчиж орхино. Энэ нь  нэг бол газартаа шингэнэ эсвэл амьтан хооллоно. Мөн будаа цацаарай. Явахдаа замынхаа дунд ганц хайрцаг шүдэнз юм уу торгоны өөдөс хаяад эргэж харалгүй харина. Уугуул нутагтаа оршуулагдаагүй хүн бол тэрхүү нутгаас нь хоёр кг орчим шороо авч ирж дээгүүр нь цацах юм бол маш сайн байдаг.

Эргэх хугацааны тухайд улирал нь маш чухал. Намрын улирал л хамгийн зөв цаг нь. Гурван жил, таван жил гэхгүйгээр хэзээ ч очиж болно. Гол нь зөв зохистой цаг, улиралд нь зөв зүйлс авч очих нь л чухал болохоос биш гурван жилийг нь хүлээнэ гэдэг буруу гэж би хувьдаа боддог. Хавар, зун, өвлийн цаг хатуу. Намрын цагт л очоорой гэж хүмүүст зөвлөмөөр байна.

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээнээ(202.9.43.179) 2019 оны 08 сарын 27

Бас нэмж хэлхэд үхсэн хүүрийн газарт дээдэлдэг идээ ундаагаа өргөж явдаг ёс гэж угаасаа Монголд байхгүй болохгүй шашин шүтсэнээс буруу зүйлд суралцав.Энгийн жишээ Чингис өвөө олон дайн хийсэн тэгээд боддоо Үхдэлийнхээ цусан далайн дунд сүү өргөөд зогсохуу!!! Тэнгэрээс хур дуудаг арга хэргэлдэг байсан байх жишээнэ бороо бороо ороорой орсын маамуу ирээрэй гэх ч юмуу

0  |  0
Ээнээ(202.9.43.179) 2019 оны 08 сарын 27

Үнэн байж магдлал өндөр Орсууд талхыг дээдэлдэг гэхдээ талхаа өргөж хангай дэлхийд өргөөд байдаггүй харинч бүр үүрмэгийг нь л шувуу хооллох гэж өгдөг.Солонгосчууд цагаан будаагаа дээдэлдэг ёстой өргөж нтр байдаггүй.Манайхаас бусад орон дээдэлдэг идээ ундаагаа тахилдаа тавиад өөрсдөөл гэр бүлээрээ хувааж иддэг юм байна лээ.Яагаад монголчууд сайхан амьдралд хүрэхгүй бгаан хэт шашин шүтлэгт мухардах юм.Одоо шашны үзэл өөрчлөгдсөн.Хүн гэдэг ухаант амьтан шүтлэггүйгээр одоо цагт дэлхийн 75%ыг эзэллэж чадаж байн.Шашин бол цаг хугцаандаа шилжин өөрчлөлтийн хүмүүн ёртөнцийн зөв хүн чанар олгох хүмүүжл

0  |  0
Llll(162.234.8.92) 2018 оны 02 сарын 06

LAM NAR DALD OR BOO NAR TENGER XURTEL MANDAG

0  |  0
иргэн(202.70.40.186) 2018 оны 02 сарын 04

Зайран нэртэй ард тумнийг шимэгч аалэнуудыг бодохоос дургкй хурч байна лам нар ч адилхан ядарсан ардын талхны монгийг залилан мэхэлж хулгалагчид

0  |  0
lord(59.153.112.125) 2018 оны 02 сарын 03

FIZIKIIN UHAANAAR TIIM

0  |  0
Бøø(122.201.24.113) 2018 оны 02 сарын 03

Би хувьдаа боддог ч гэх шиг. Ард тvмэнд ухаан бий. Битгий зvvдээ яриад байгаарай! Энд олон юм онхолдож байхаар тэр оффшорчдыг хашраагаал сууж бай!!

0  |  0
Ганаа(103.57.94.155) 2019 оны 07 сарын 20

Чи одоо хаана өссийн бэ монгол хүн мөн юм уу бусдаас ялгарах гээд ядчихдийн муу хаашаа юм бэ хүмүүс газар явахдаа хамгийн түрүүнд л сүү аваад явдаг ш дэ,насаараа газар өргөсөн сүү буруу болжээнэ у МАЙ чи

0  |  1
АРД ТҮМЭН(202.179.31.83) 2018 оны 02 сарын 03

СОЛИОТОЙ БӨӨ НАРЫН ЯРИАГ яагаад ГАРГААД БАЙГАА ЮМ БЭ монголд ган зуд болдог юм ыг эд нар хийгээд байхад бүх бөөгийн онгод нь ҮХСЭН СҮНС БАЙХАД юунд нь итгээд байгаа юм бэ НОВШНУУД

0  |  0
Чулуунбат .Уранчимэм(80.99.180.162) 2022 оны 09 сарын 07

Боль.солиотой новш бэ чи .бид сүү өргөдөг.

0  |  2
Top