Ломбардуудыг шалгахад нийтлэг зөлчил илэрчээ

Архангай аймгийн Цагдаагийн газраас Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран “Сэрэмжилье-Нэгдье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд барьцаалан зээлүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 18 аж ахуйн нэгж, ломбардуудын Барьцаалан зээлүүлэх үйлчилгээний стандарт MNS5274-2017-гийн хэрэгжилтийг шалгаж, дүнг танилцуулсан байна.

Шалгалтаар барьцаалан зээлүүлэх үйлчилгээний стандарт MNS5274-2017-гийн хэрэгжилт хангалтгүй, тохирлын гэрчилгээ, цагийн хуваарийн хугацаа дууссан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Дүнгийн хурлаар стандартын хэрэгжилтийн шалгалтын дүнг хэлэлцэн, барьцаалан зээлүүлэх үйлчилгээний стандарт MNS5274-2017-гийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 24 дугаартай мэдэгдлийг аж ахуй нэгж, байгууллагын захирал нарт хүргүүлж, хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг хийж, шаардлагатай хуулийн зөвлөгөө өгчээ.

Барьцаалан зээлүүлэх аж ахуй нэгж, ломбардууд “Сэрэмжилье Нэгдье” аянд нэгдэж хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Л.Зул
www.zindaa.mn
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 202.131.245.69 ]      |     2-р сарын 05 -нд, 00:56 минутанд

Наад бичиж байгаа юмныхаа үг үсгийг хараач.