Кендалл Женнер төрсөн өдрөөрөө машин бэлгэнд авдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 04

Кардашианы гэр бүлийн гишүүн Кендалл Женнер Жэй Леногийн жүчээнд морилсон бөгөөд супермодель хуучны, задгай дээвэртэй машиныг түүний цуглуулгаас сонгожээ.

Бүрэн сэргээн засварлагдсан, 84 мянган долларын үнэтэй эл машиныг төрсөн өдрөөрөө худалдан авсан юм. Нэгэн шоуны үеэр Женнер найзууддаа машинаа унуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд задгай дээвэртэй, цайвар цэнхэр машинаараа нисэх мэт хурдлах дуртай гэж нэгэн шоунд оролцох үеэрээ ярьжээ.

Хуучны машин хижээл насныхны анхаарлыг ихэд татдаг бөгөөд энэ аавын чинь машин уу гэж асуудаг. Харин найз нар нь түүнийг ийм хуучин, цахилгаанаар ажиллах боломжгүй, механик удирдлагатай машиныг чадварлаг жолоодож байгааг гайхдаг гэнэ.   

Харин Кендалл өдийг хүртэл кофеноос ч татгалздаг, тамхи ч татаж үзээгүй байсан аж. Төрсөн өдрийн үдэшлэгийн хамгийн том бэлгийг Кендаллын ээж хатагтай Крис Женнер охиндоо өгсөн юм. Энэ нь 250,000 долларын үнэтэй "Rolls-Royce" брэндийн машин байв. Калифорниад 21 хүрээгүй бол машин жолоодохыг хориглодог хуультай. Гэвч Кендалл 20 насныхаа төрсөн өдрөөр машин бэлгэнд авч, улмаар түүнийгээ унаж давхих дуртай нь түүний хууль зөрчсөн нэг үйлдэл болж таарлаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top