ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 04

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 4. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 19. Адъяа гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Сансар
                          Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Шороон нохой жилийн хаврын уур 5 цаг 42 минутад орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэсийн шилжилт хөдөлгөөний нөлөөллөөс дотно харилцаанд үл ойлголцол, асуудал бэрхшээлүүд үүсэх болно. Ухаалаг байж асуудлуудын учир шалтгаан юу болохыг ойлгохыг хичээ. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулахуйц тоглоом наргиан бүү хий. Ингэж чадвал өнөөдөр гайхалтай өдөр болох болно. Урьд өдөр нь зугаацаж цэнгэснээс болж өнөөдөр маш их ажил амжуулах шаардлага гарна. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч хоосон уучлал гуйх гэсний хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Урт хугацааны аялал сэтгэлгээг тань баяжуулах болно. Хилийн чанадад аялахаар зэхэж буй бол ямар ч асуудлыг хялбар болгож чадах аялалын компани сонгосон эсэхээ сайн нягталж үзээрэй. Мөн хэрэгцээгүй зүйлсийг авч явахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ямар нэгэн шашин шүтлэг болон улс төрийн үзэл бодлын зөрүүгээс болж маргалдаж мэтгэлзэхээс татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс танд аюул заналхийлнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж тэднийг ойлгохгүй байхаас болгоомжил. Гэр бүлдээ анхаарал тавьж гадуур хамт зугаал. Үүрэг хариуцлагаас хамаарч өөрийн төлөвлөгөөгөө өөрчилж болох бөгөөд үүнийгээ бусад хүмүүст зөв ойлгуул. Ингэснээрээ санхүүгийн байдлаа ч дээшлүүлж чадна. Өнөөдөр ажлаа сайн төлөвлөвөл ирээдүйд хийх ажлынхаа талаар үр ашигтай шийдвэр гаргаж чадна. Хойшлуулсан ч бай хамтрагч нартайгаа хийх ажлаа зав чөлөөгөөрөө сөхөж, шаргуу хөөцөлд. Сайн харилцаа бол бүх амжилтын түлхүүр.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Од эрхэс өнөөдөр таны зүг аз нисгэжээ. Найз нөхөдийн харилцаа таны хяналтаас аль хэдийн гарсан мэт санагдана. Гэхдээ та гол хүн гэдгээ өөрөө нотолж харуулах болно. Ингэснээр энэ ордныхон аз нь гийж байна. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүс болон ариун хайрыг хүсэгчид хүссэн зүйлээ авах болно. Хэдий аз таны талд ч зүгээр суун хүлээх хэрэггүй. Баярлаж талархаж явдаг хүмүүсдээ талархалаа илэрхийл. Зарим зүйл хэдий аз түшсэн ч бүтэхгүй тул санаагаар уналгүй, одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ бизнес санаагаа хэрэгжүүлэх шинэ зорилго тавихад сайн өдөр. Та өөртөө итгэх итгэл бардам зангаа ашиглан мэргэжлийн түвшингээ дээшлүүлж хариуцсан ажил дээрээ амжилт гаргана. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөртөө итгэх итгэл, урам зориг олж авч чадах газрыг хайж ол. Мөн шаардлагатай хүнээс нэрэлхэлгүй зөвлөгөө ав. Таны хувьд цаашдын амьдралаа шинээр тодорхойлох, чадвараа дээшлүүлэх чухал байх болно. Шинэ хөрштэйгээ уулзан хөгжилдөхийн зэрэгцээ гэрийнхэнтэйгээ салхинд гарч, цагийг зугаатай өнгөрөөхийг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Оддын нөлөөлөлөөс болж өнөөдөр зарим учрал таныг эрүүл ухаанаа алдахад хүргэх бөгөөд энэ нь хэд хоногоор үргэлжлэх ч магад. Таны төсөөлөөгүй өрсөлдөгчид гарч ирэх болно. Удаан хугацааны туршид зорьж байсан зүйлс дээр чинь хэн нэгэн аль хэдийн байр сууриа эзэлсэн байх вий. Өөртөө чөлөөт цаг гаргах шаардлага гарна. Энэ хугацаандаа яг юу хийхийг хүсч байгаагаа бодох хэрэгтэй. Энэ үе нь асуудлаасаа гарах арга замыг хайхад гайхалтай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр та бусдад тусалснаар маш сонирхолтой санал хүлээн авах, анхаарал татсан хүнтэй уулзах магад. Шинэ зүйлийн талаар сонирхож байгаа бол уншиж судлахад ой тогтоолт өнөөдөр сайн байна. Эрүүл, сайн чанарын хоол хүнс, жимс ногоо хэрэглэ. Гадуур зайлшгүй нөхцөлд орсон хүнд болгоомжтой тусал. Зарим аюултай хүний урхи таныг отох нигууртай байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та залхуу, ноомой болж эргэн тойрны явдлууд анхаарлыг тань татахгүй байж магадгүй. Гэртээ амар тайван суух цагийг зөв тааруулвал дандаа муу гэж юу байхав. Хилэнцийнхэн хамтрагчийнхаа оюун санаа руу нэвтэрч орох боломжтой энэ нь улам дотно болоход нөлөөлнө. Өөрийгөө тайвшруулж зөв чиглүүлсэнээр амжилт гаргах боломжтой болно.Танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс олон байгаа бол тэднээс бизнесээ эхлүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тусалж чадах гол хүнийг олж, сонго.


НУМ (11/22-12/21)

Та хүссэн хүсээгүй өнөөдөр өөртөө анхаарахаас аргагүй байдал үүснэ. Хувь хүн талаасаа гадаад үзэмжин дээрээ илүү анхаарал хандуулна. Өдөр тутмын амьдралдаа хэрэгцээ шаардлагагүй болсон зүйлсээсээ салж шинэ зүйлд бэлд. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагыг тодорхойл. Гэр бүлийнхэндээ хүүхдүүддээ таалагдсан хувцасыг нь авч өг.


МАТАР (12/22-1/19)

Аливаад хянуур байж оюун ухаанаа дага. Энэ өдөр хайр дурлалын асуудалд хөнгөн хуумгай хандах нь хор уршигтай гэдгийг од эрхэс анхааруулж байна. Та оролцох дуртай олон нийтийн үйл ажиллагаа болон цагийг сайхан өнгөрөөж болох бүхий л үйл ажиллагаанд өөрийн гэр бүлийнхэнтэйгээ очвол таатай сайхан байх болно. Өдөр нь сайн идэвхитэй хөдлөөд орой зурагтын өмнө эрүүл хүнс хэрэглэнгээ удаан сууж амарч болно. Гэхдээ маргааш өглөө нь оройтож бүү босоорой.


ХУМХ (1/20-2/18)

Аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чадсанаараа зохион бүтээх, шинийг сэдэх санаачлага дээшлэх болно. Эргэцүүлэн бодсоноороо дадлагатай болох бөгөөд энэ нь зохион бүтээхэд саад болж байсан зүйлсийг арилгах болно. Хэцүү байгаа нэгэндээ өөрийн тусыг хүргээрэй. Та үр шимийг нь нэг л өдөр хүртэх болно. Маргалдаж байх цаг зав байхгүй тул гэр бүл, найз нөхөдтэйгөө маргалдах гэсний хэрэггүй.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэцийн эмчилгээг уламжлалт эмнэлгээр хийлгэхийг хүсч байвал болих хэрэгтэй. Учир нь энэ өвчинд тань уламжлалт эмчилгээний төрлүүд тохирохгүй болно. Харин бясалгал, иог хийх эсвэл орчин үеийн мэргэжлийн эмнэлэгт ханд. Та дурлалын шинэ түүхийг хүсэхгүй. Гэвч сэтгэл хөөрлийн эх үүсвэр нь шинэ ирээдүй байж магадгүй. Таны хайрын онцгой үр дүн таныг гайхшралд хүргэнэ. Таны гол хүсэл бол сэтгэлийн гал цог гэдгийг ойлго.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top