1600 жилийн өмнө хэрэглэж байсан сандал

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 04

Япон улсын Нара мужийн Шиндо балгаснаас 1600 жилийн өмнө хийсэн сандал олжээ. Энэ сандал нь ойролцоогоор МЭӨ 300- 700 жилийнх гэж үзэж байгаа аж. Сандалны насыг эвдэрч, эмтэрсэн хэсгээс нь олж харах боломжтой юм.

Сандал нь 35 см, 16 см урт, 12 см-ийн өндөртэй аж. Сандалны гадна талд бөөрөнхий чимэглэл байгаа нь ёслолын үед хэрэглэж байсныг илэрхийлнэ гэж үзэж буй гэнэ. Уг сандал нь хатуу нарсаар хийсэн бат бөх учраас хэв төрхөө ийм удаан хадгалж чаджээ.

Энэ талаар Японы “Japan News” сайт мэдээллээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top