Охиныхоо цогцсыг 11 хоног хөргөгчиндөө нуужээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 04

АНУ-ын Индиани хотод нэгэн аймшигтай хэрэг гарсан билээ. Тус мужид оршин суугч нэгэн эмэгтэй 11 өдрийн турш охиныхоо цогцсыг хөргөгчид нуусан гэх хэргээр баривчлагдсан юм.

Уг этгээд охины цогцсыг даавуунд ороогоод, хогийн уутанд хийж, хөргөгчдөө хөлдөөсөн аж.
Тус хотын цагдаагийн хэлж буйгаар, “Шашны хатуу номлолоос болж гэрийнхэн нь жирэмслэхийг эсэргүүцэж байсан гэж тэр хэлсэн” гэв. Тэрбээр гэрийнхээ угаалгын өрөөд охиноо төрүүлсэн юм байна. Түүнийг хүүхэд төрүүлсэн гэдгийг хөршүүд нь гэрчилсэн юм. Тэд “Хүүхэд уйлах чимээ сонсогдох болсон” гэжээ. Харин хэрэгтэн этгээд хэлэхдээ, “Охиноо уйлахгүй, амьсгалахаа болих үед нас барсан гэдгийг нь ойлгосон. Хүмүүс намайг охиноо алсан гэнэ ойлгоно. Би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байсан” гэж цагдаад байцаагдах үедээ хэлж байжээ.

Фаизах Аль- Хатиб гэх энэ бүсгүйд шүүхээс ямар ял шийтгэл оноохоо хэлэлцсээр байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top