Г.Өсөхбаяр: Үргэлж дэмждэг Зиндаад баярлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 04

Өмнөд Америкийн ноён оргилоос гавьяат тамирчин Г.Өсөхбаяр манай редакцтай  холбогдлоо. Тэрбээр алдарт Аконкагуагийн оргилд хоёр дахь удаагаа хөл тавьж байгаа нь энэ юм. Гавьяат тамирчны сэтгэгдлийг хүргэе.

-Өмнөд Америкийн ноён оргилд амжилттай хүрчээ. Танд баяр хүргэе?

-За баярлалаа. Аконкагуагийн оргилд гараад баярласан сэтгэгдлээ хамгийн түрүүнд элэг нэгт ахан дүүстэйгээ хуваалцахыг хүслээ. Монгол түмнийг маань хөх тэнгэр ивээж, Монгол хүн бүрт аз хийморь тохиох болтугай. Мөн аав ээж, ахан дүүс, найз нөхөд  нийт монголчууддаа талархаж явдгаа танай сайтаар уламжилж байна.

-Андийн нурууны ноён оргил Аконкагуагийн 6962 метрийн өндөрт Монгол Улсын  хэвлэл мэдээллийн хэрэгслийн туг мандаж байгааг харахад маш сайхан байна...

-Тэгэлгүй яахав. Оргилд мацахад минь үргэлж тусалж дэмжиж байдаг  Х.Мандахбаяр найздаа талархаж явдгаа хэлье. Найздаа баярласан сэтгэлээ илэрхийлж "Зиндаа" сэтгүүлийн тугийг Аконкагуагийн оргил дээр мандууллаа 
"Зиндаа"-гийн Мандахбаяр бидний хувьд багын найзууд. Энэ олон жилийн туршид нэг, нэгнийгээ хөглөж, бие, биенийхээ ажил үйлсэд дэм тус болцгоож, хамтдаа өсөж өндийсөн тийм л нөхөд. Бид өөр, өөрийн хүсэл тэмүүлэл, хүрэх ирээдүйн төлөө үргэлж өөдөө тэмүүлж, зогсолтгүй хөдөлмөрлөж явдгаараа дэндүү адилхан улс даа. Мандаа маань хэвлэлд,  би ууландаа 20 жил үнэнч зүтгэлээ.  2018 онд Монголын залуус олон олон амжилтын эзэн болох болтугай.

-Тэр ерөөл бат оршиг ээ. Танд спортын улам өндөр амжилтыг хүсье.

-Баярлалаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(202.21.124.17) 2018 оны 02 сарын 05

2017 онд хичнээн сайхан залуус үхэв дээ. Энэ дурактай адил нэрд гарсан баатар болох гэж яваад . Одоо 2018 онд хичнээн залуусын толгойг залгих гэж уул руу уриалаад байна. чи хоббигоо өөрөө л хөө. нурангинд дарууллаа авраарай гээд л байдаг. чи өндөрт гарлаа гээд чамд л алдар нэмэгдэнэ үү гэхээс биш улсад түй ч орохгүй

0  |  0
Top