Жүжигчин Мөөжиг ”Мөрөөдөл”-өө биелүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05
“Энэ Мөөжиг ямар хөгийн залуу вэ”, “Ямар үмхий санаатайн бэ”, “Хөөрхий муу Адъяа гэнэн байна даа”, “Ийм найз байдаггүй юм Мөөжиг өө” гэх мэтээр цахим ертөнцөд Мөөжиг гэгчийг муулагчид олширсоор байна. Энэ янзаараа "Мөөжигийг үзэн ядагчдын групп" хүртэл нээгдэх шинжтэй.
Тиймээ, энд яригдаад байгаа Мөөжиг бол МN25 cуваг телевизийн уран бүтээлчдийн найм дахь удаагаа зохион байгуулж байгаа “21000 мянга” реалити шоуны оролцогч  rүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ юм.
Жүжигчин Мөөжиг зурган илэрцүүд
Харин түүний өрсөлдөгч жүжигчин Р.Адъяа билээ. Тэдний хувьд өчигдрийн дугаарт өөр, өөрсдөдөө байгаа материалаараа нэгнийгээ дайлцгаасан юм. Гэтэл жүжигчин Мөөжиг ганцхан ширхэг өндгийг Адъяад барьсан бол харин Адъяа нь Мөөжигтөө байгаа бүхий л материалаа гаргаж хоолж хийж өгсөн юм. Харин Мөөжигийн энэ байдал үзэгчдийн дургүйг хүргэж, бухимдлыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл бүхний дургүйг хүргэгч жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ гэж хэн бэ. түүний талаар таван фактыг дэлгэж байна.
1. Шагналд "дургүй" Мөөжиг
Жүжигчин Мөөжиг зурган илэрцүүд
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг энэ жил 37 настай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас төрөн гарсан тэрбээр СТА цол, тэмдгээ тухайн үеийн Соёл, спорт аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд буцааж байв. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа "МУСТА цол, тэмдэгээ буцаан олголоо. Учир нь энэхүү цол тэмдэг нэгэн цаг үед уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг шагнал байлаа. Гэвч өнөөдөр хэн нь танигдахгүй юу хийсэн нь мэдэгдэхгүй хүүхдүүд урлагийн сургууль төгсөхдөө ромбоныхоо хажууд зэрэгцүүлэн зүүж төгсөх нь холгүй болжээ. Надаас их хөдөлмөрлөж ихийг бүтээсэн атлаа одоог хүртэл МУСТА цол тэмдэгтэйгээ байгаа уран бүтээлчдээ би үгүйсгэсэнгүй. Хийсэн уран бүтээлийнхээ учрыг ч олоогүй байж цээжээ балбаж яваа хүүхдүүдийн өмнөөс ичэв. Ийм нэр хүндгүй болсон шагналыг зүүж явах хүсэл алга. Нэг бол үнэхээр хийсэн бүтээсэнд нь өг үгүй бол хэзээч битгий өг" хэмээн бичиж, олны анхаарлыг татаж байсан удаатай.
2. Драмын Мөөжиг
Жүжигчин Мөөжиг зурган илэрцүүд

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн хувьд драмын жүжигчний анги төгссөн нэгэн. Түүнээс нэгэн сэтгүүлч "Мэргэжлийн /драмын/  уран бүтээл хийе гэж боддог уу? " гэж асуухад  "Энэ талаар бодоогүй биш бодсон. Драмын жүжигчин болгон сонгодогт тоглохыг хүснэ. Гэхдээ хошин урлагт орсноор надад алдсан зүйл байхгүй. Нэг л мэдэхэд энэ талбарт орчихсон явсан. Магадгүй миний хувь тавилан байх. Урлагт ямар нэгэн томъёо байхгүй. Тайзан дээр гарах, кинонд тоглох, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг бүх зүйл нь мэдрэмжийн асуудал байдаг" хэмээн хариулж байжээ.

3. Хошин урлагийн Мөөжиг

Жүжигчин Мөөжиг зурган илэрцүүд

Тиймээ, түүнийг хошин урлагийн хүн гэж хэлж болно. Тэрбээр "Хүнд инээд бэлэглэнэ гэдэг буян юм. Тэр буянаар манай хошин урлагийнхан их сайхан явна гэж боддог. Энэ салбарыг Монгол шиг бие даасан номер болгон хөгжүүлж байгаа газар алга. Олон зүйлийг нэг дор үзүүлж, жүжигчид нь богинохон хугацаанд туршлагатай болж байгааг харах сайхан байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй байх аа. Энэ талаар Бооёо ах их сайхан хэлсэн байдаг "Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана" гэж. Тийм болохоор Монголын хошин урлаг хөгжинө гэж боддог." хэмээн ярьсан удаатай.

4. Түүний мөрөөдөл эсрэг дүр

Жүжигчин Мөөжиг зурган илэрцүүд

Жүжигчин хүн бүрт "Тийм л дүрд тоглох юмсан" гэсэн битүүхэн мөрөөдөл байдаг. Тэгвэл жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн хувьд эсрэг талын дүрд тоглох чин хүсэлтэй явдгаа хэвлэлд нэгэнтээ ярьсан байдаг. Тэрбээр зөвхөн мөрөөдөх бус бодитоор төсөөлж, хааяа гэртээ эсрэг дүрээ бэлддэг гэнэ. Диалог зохиогоод толиндоо хараад жүжиглэж ч үзсэн тухайгаа ярьсан төдийгүй "Эсрэг дүр надад сайн зохицох юм шиг санагддаг" хэмээн ярьж байсан удаатай.
5. Мөрөөдлөө биелүүлсэн Мөөжиг
Жүжигчин Мөөжиг зурган илэрцүүд
Олны дургүй зэвүүг хүргээд байгаа Мөөжиг магадгүй мөрөөдлөө биелүүлээд яваад байгааг үгүйсгэхгүй юм. Тэрбээр "21000" шоу нэвтрүүлгийн үеэр өөрийнхөө мөрөөдлийн эсрэг дүрийг бүтээж байгаа ч юм уу хэн мэдэх билээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.123) 2018 оны 02 сарын 07

Ter muu Moojig hojih ni todorhoi bolson.Ene show l da,gehde ene zaluu aria dendvv muuhai nariin hvn chinar muutai yum

0  |  0
Мөөжиг хөгийн залуу(27.123.212.133) 2018 оны 02 сарын 06

Хөгийн залуу байна лээ. Ямар хүн гэхлээрээ найзынхаа хоолыг замруу шиддэг байна арай л хүн чанар муутай хүн юм аа.

0  |  0
irgen(202.179.27.208) 2018 оны 02 сарын 05

nad bol gants undug Adiyad ugsund ni durgui hureed bgaa ym bish.eruusuu helj yarij bga ni harvaas sanaa muutai dotuur tamirtai helj yarij bga ni harvaas zevuun ugeerei huniig tavlaad doromjilood ch bga ymshig estoi muuhai zaluu

0  |  0
Энх(103.212.116.199) 2018 оны 02 сарын 05

Эхэндээ ч 2100 нэвтрүүлгийг сонирхолтой болгох гэж зориуд ингэж байна гэж бодсон. Сүүлдээ уг хүний чанар харагдаад хол явахгүй зан гаргаад...

0  |  0
зочин(202.9.42.198) 2018 оны 02 сарын 05

Мөөжиг муу эр хүн санаа нь дэндсэн өөдгүй найз

0  |  0
Зочин(59.153.114.108) 2018 оны 02 сарын 05

Хэлж байгаа үг, үйлдэл нь яав ч биш, онцгүй залуу бнлээ. Хүмүүсийг муучилсан, гоочилсон маягтай. Муу санаа нь дэндцэнэ.

0  |  0
zochin(103.57.95.206) 2018 оны 02 сарын 05

shal hudlaa neree tseverleh gej zohiol bolgood bna uu bid uhaantai bodoltoi humuus shuu Huurah gej iim zuil bichuuleh hereggui eeee

0  |  0
ҮЗЭГЧ(202.70.40.186) 2018 оны 02 сарын 05

ЭНЭ ЗАЛУУ НЭГ КИНОНЫ НЭРНИЙ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙГАА НЭРТЭЙ ХУУРМАГ АЖИЛ ЯВУУЛСАН Ш ДЭЭ. ТЭГЭЭД ӨӨРИЙНХӨӨ ХҮНИЙГ ШАЛГАРУУЛДАГ ЮМ ДАА. МУУХАЙ ҮЙЛДЭЛТЭЙ ХҮН.

0  |  0
zochin(202.70.40.186) 2018 оны 02 сарын 05

Munh-Erdene shudarga bus zaluu yum bn lee.

0  |  0
Top