Д.Уранчимэг : Бид хэрэглэгчиддээ хамгийн эрүүл хүнс хэрэглүүлэхийг зорьдог

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Монгол орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцож байгаа нэгэн компани бол "Хаан хүнс импекс" ХХК юм. Тус компани нь 2009 онд байгуулагдан, хиаман бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж эхэлсэн бөгөөд өдгөө дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад бүтээгдэхүүнээ экспортолж байгаа билээ. "Хаан хүнс импекс" ХХК нь 2011 оноос хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулснаар өөрийн гэсэн амт чанар өнгө үзэмжтэй хиаман бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэх болсон аж. Өдгөө тус компани нь 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

"Хаан хүнс импекс" ХХК –ийн Үйлдвэрийн дарга Д.Уранчимэг “Манай үйлдвэр 2009 онд гурван ажилтантай байгуулагдаж байсан. Байгуулагдсанаас хойш есөн жилийн хугацаанд олон шинэчлэлтийг хийсэн. Эхэндээ хагас утлагат хиам болон чанамал зайдас хийдэг байсан. Харин одоо 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйл ажиллагаа маань өргөжөөд байна. 2012 онд шинэ үйлдвэр маань ашиглалтад орж олон өргөтгөлүүд хийсэн. Одоогийн байдлаар 80 хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашдаа ч илүү олуулаа болох байх. Үйлдвэрийн хувьд тоног төхөөрөмжөө Герман улсаас оруулж ирдэг. Бидний гол зорилго нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанар, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлж, эрүүл хүнсээр хэрэглэгчдийг хангах юм. Үйлдвэр маань өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх болно. Бид хэрэглэгчдэдээ хамгийн эрүүл хүнс хэрэглүүлэхийг зорьдог” гэв.

Хүний хоол, хүнсийг бэлтгэж байгаа учир алдах эрх байхгүй 

 “Хаан хүнс импекс” ХХК-ийн хүнсний технологич Б.Нармандах “Манайх бүтээгдэхүүнээ герман технологиор үйлдвэрлэдэг. Германы жор, орцын дагуу бүтээгдэхүүнээ хийх ба герман технологийг монгол стандартдаа тохируулан бүтээгдэхүүнээ гаргана гэсэн үг. Мөн түүхий эд материал буюу хиамны бүрхэвчээ Германы “Нало” брэндээс татдаг. Тус брэндийн нало бүрхэвч нь чанарын шаардлагыг бүрэн хангасан ба бүтээгдэхүүнтэй урвалд орох гэх мэт асуудалгүй. Дулааны боловсруулалтад ороход ямар нэгэн аюулгүй гэсэн үг. Бид хүний хоол хүнсийг бэлдэж байгаа учир алдах эрх байхгүй. Тиймээс ч маш сайн хяналт шалгалтын дор, чанарыг баримталж, Монгол Улсынхаа стандартыг мөрдөж ажилладаг. Үйлдвэрийн дамжлага шат бүр дээр нарийн хяналттай байдаг. Хиамыг маш чанартай түүхий эдээр хийж байж бэлэн бүтээгдэхүүний амт чанар нь гардаг. Польш улсаас импортоор оруулж ирсэн гахайн мах, өөхийг өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүддээ хэрэглэдэг. Учир нь польш гахай нь цаг агаар, арчилгаа зэргээсээ хамаараад мах нь шүүслэг, нимгэн арьстай байдаг нь хиам хийхэд хамгийн тохиромжтой нь юм. Мөн манайх эко хүнс үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа. Үүний тулд нитритийн хэмжээг тохируулан, хүний эрүүл мэндэд хэрэгцээт зүйлсийг багтаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна” гэв.

2018 онд сардаа 70-80 тонн бүтээгдэхүүн экспортод гаргана 

“Хаан Хүнс Импекс” ХХК-ийн Технологич, эрүүл ахуйч П.Батбаяр Манай компани бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдал, чанар стандартад онцгой анхаарч ажилладаг. Тиймээс түүхий эдээ дотоод гадаадын гэрээт компаниудаас нийлүүлж, мах болон бусад түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, шаардлагатай лабораторийн бүхий л бичиг баримт, актуудыг ханган нийлүүлэгчдээсээ шаарддаг. Мөн шаардлагатай гэж үзвэл өөрсдийн үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори болон мэргэжлийн бусад лабораториудтай хамтран түүхий эдийг шинжлэн баталгаажуулдаг. Хамтран ажилладаг байгууллагууд маань ч үүргээ сайн биелүүлж ажиллаж чаддагт талархаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна. Үйлдвэр маань үндсэн 2 хэсэгт үйлдвэрлэл явуулдаг. Энэ нь дотоодын хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Бид ирэх оноос БНХАУ-руу үхэр ямааны махаар төрөл бүрийн хатаасан болон нөөшилсөн махыг экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд эхний шатны ажлууд хийгдэж эхлээд байна. Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шаардагдах тоног төхөөрөмжүүдийг шинээр угсарч суурилуулаад байна. Энэ ондоо багтааж үйлдвэрлэлдээ ISO 22000 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд эхний шатны ажил болох зөвлөх үйлчилгээнийхээ компанитай гэрээ байгуулан тусгагдсан хөтөлбөрийн дагуу ажлуудаа эхлүүлээд байна. Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд болон манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг хэрэглэгчдэдээ талархаж байна. Манай хамт олон цаашдаа хэрэглэгч та бүхэндээ илүү шинэлэг, чанартай, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр байнга үйлчлэх болно” гэлээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатарсүх(202.179.26.244) 2019 оны 06 сарын 18

би хаан хүнс импэкс ххк анх байгуулагдаж байсан ажилчин нэг нь үнэхээр эрүүл ахуй ам чанар бол үнэхээр сайн бүгдэд нь амжилт уранчимэг эгч дээ ажилийн амжилт хүсье

0  |  0
Баатарсүх(202.179.26.244) 2019 оны 06 сарын 18

би хаан хүнс импэкс ххк анх байгуулагдаж байсан ажилчин нэг нь үнэхээр эрүүл ахуй ам чанар бол үнэхээр сайн бүгдэд нь амжилт уранчимэг эгч дээ ажилийн амжилт хүсье

0  |  0
Unshigch(159.89.82.206) 2019 оны 06 сарын 18

orgio chn harin arai shuu. Yanz yanziin uvchtei humuus bdg, zadlan hiideg gazartai zalgaad hunii ideh yum belddeg gazriim uildwer baij boldgimu

1  |  0
Unshigch(159.89.82.206) 2019 оны 06 сарын 18

orgio chn harin arai shuu. Yanz yanziin uvchtei humuus bdg, zadlan hiideg gazartai zalgaad hunii ideh yum belddeg gazriim uildwer baij boldgimu

0  |  0
zochin(202.9.42.115) 2019 оны 06 сарын 18

Өмнө нь тэгээд ямар байсан юмбэ хаха. Нитрит юм хумаа багасгана ч гэх шиг юу идэж байсан юм болдоо биднүүс.

0  |  1
Амка(8.37.233.233) 2019 оны 06 сарын 18

Хаана байдаг вэ vйлдвэр нь

2  |  0
лллллл(103.229.122.212) 2019 оны 06 сарын 18

улам илүү амжилт эх оронпоо баялаг их бүтээгээрэй

0  |  1
рхххххх(103.229.122.212) 2019 оны 06 сарын 18

монгол үйлдвэр хөгжиж байгаад баяртай байна. Бүүр экс\ортод гаргаж байгаа гэхээр

0  |  1
зочин(103.229.122.212) 2019 оны 06 сарын 18

танай комданийн бүтээгдэхүүн их сайн шүү. Цаашдын ажилд ахмжилт

1  |  1
Баатарсүх(27.123.212.142) 2018 оны 02 сарын 07

Бүгдэд ажил хөдөлмөрт нь амжилт хүсье мөн урнаа эгч дээ бид нэгэн үе хамт ажилаж байсан үе бий таньд ажил.н амжил хүсье мөн чимээ ахда отгоо эгчдээ амжилт хүсье баатарсүх.н зүгээс

0  |  0
Top