Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт зургаа дахь жилдээ

2018 оны 02 сарын 06

 

Улсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг "I love you" тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна.

Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

Энэхүү тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9992-5074-өөс лавлана уу.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top